Өмнөд Солонгос Хойдын хөлөгт анхааруулга өгч гал нээв
Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийнхэн өнөөдөр өглөөний 09:00 цагийн орчимд Шар тэнгис дэх хилийн маргаантай “А” бүсэд нэвтэрсэн Хойд Солонгосын “G-211” хөлөг онгоц руу анхааруулга өгч гал нээсэн тухай “yonhapnews.co.kr” мэдээллээ.
Өмнөдийн тэнгисийн цэргийн хөлгөөс нийт 19 удаа Хойдын хөлгийн эсрэг гал нээж анхааруулга өгчээ.
5
Хойд Солонгосын далбаатай хөлөг Хятадын загасчлалын завийг хөөж явсаар хилийн маргаантай бүсэд нэвтэрсэн гэж тус улсын “www.kcna.co.jp” мэдээлж, G-211” хөлгийн багийнхнаас уучлалт гуйхыг шаардсан байна.
5
Харин Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин хэвлэлийхэнд “Гал нээсэн нь санаатайгаар өдөөн турхирсан хэрэг биш. Зөвхөн анхааруулга өгсөн нэг хэлбэр” гэжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард л гэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Сөүлд төрийн дээд хэмжээний айлчлал хийсэнтэй холбоотойгоор хоёр Солонгосын тэнгисийн цэргийн дайчид харилцан 800 удаа гал нээсэн юм.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ