Матад суманд Бумаагийн хөшөөг босгоно

img

“Сэрэлт” киноны Бумаагийн дүрээр олны танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжав агсаны дурсгалд зориулан хөшөө босгохоор болсон байна. Энэ тухай өнөөдөр УДЭТ-ын дэд захирал, Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Тунгалаг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 Жүжигчин Т.Цэвээнжав нь1944 онд Улсын драмын эрдмийн  театраас  уран бүтээлийн гараагаа эхэлсэн ба 50 гаруй үндэсний болон орчуулгын кино жүжгийн гол, туслах дүрд тоглож, тайз дэлгэцнээ дүрээ мөнхөлжээ.

Тэрээр “Сэрэлт”, “Энэ хүүхнүүд үү”, “Хүргэн хүү” зэрэг киноныхоо дүрүүдээр үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Т.Цэвээнжав агсан нь 1916 онд Дорнод аймгийн Матад суманд мэндэлжээ. Энэ онд түүний төрсөн нутгийн 90 жилийн түүхт ой тохиож нутгаас төрсөн алдартандаа зориулан хөшөө дурсгал бүтээхээр болсон нь энэ аж. Уг үйл ажиллагаанд Голомт банкинд  2020001478 тоот хандивын данс нээсэн ба хүссэн хүн бүр сэтгэлийн өглөг өргөх боломжтой юм байна.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin.:
estoi goe jujigchin ashguidee .
2014-05-22
zochin :
* you amgaa chamaig haraag ideg iim gutrangi uzeltei niigmiin hog shavhruug
2014-05-22
амгаа:
шувуу сууж баадаг шовгор нэгээр нэмэгдэхэн дээ.
2014-05-21
baagii:
uneheer mundag jujuigchin baisan daa
2014-05-21