Сайдад сайшаагдсан шаардлага
Өнөөдөр МУИС-д үүсээд буй эмх замбараагүй байдал, сургуулийн захиргааны хууль бус үйлдлийг эсэргүүцсэн хэсэг оюутан тайван жагсаал хийлээ. Тэд мөн БШУ-ны сайд Л.Гантөмөртэй уулзаж уг асуудалд анхаарал хандуулахыг хүссэн юм.
.
БШУ-ны сайд оюутнуудыг хүсэлтийг хүлээн авчээ. Тэрбээр ирэх долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 26-ны өдөр МУИС-ийн удирдлагууд болон оюутны төлөөллийг оролцуулан уулзалт хийж хариу өгөхөө мэдэгджээ. Мөн оюутнуудыг зөв шаардлага тавьж буйг онцолсон байна.
.
МУИС-ийн оюутнууд сургуулийн захиргаандаа алдаатай явагдаж байгаа бүтцийн өөрчлөлтөө засч, залруулан оюутнуудад хохирол учруулахгүйгээр шийдвэрлэх, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс болж төгсөх ангийн оюутнуудад гарч буй төлбөрийн дарамт, сургалтын төлбөрийн суурь хураамжийн зарцуулалтыг оюутнуудад ил болгох зэрэг зургаан асуудлыг тусгасан шаардах бичгийг хүргүүлсэн. Уг шаардлагыг тус сургуулийн удирдлагууд хүлээн авсан боловч хариу өгөхгүй байгаа гэж оюутнууд мэдээлж байгаа юм.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ