250 оюутан Гандан орчмыг цэвэрлэжээ
Аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран Гандангийн тохижилт, үйлчилгээг сайжруулахаар болжээ. Уг ажлын эхлэл болгон өчигдөр нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Их сургуультай хамтран хийдийн дотор бүх нийтийн цэвэрлэгээ хийж, мод тарьжээ. Уг цэвэрлэгээнд тус сургуулийн аялал жуулчлалын ангийн 250 гаруй оюутан оролцсон байна. Цаашид стандартын шаардлага хангасан тохилог бие засах газар ажиллуулах, хашаан дотор будаа зардаг, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлдэг иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, гол үзмэрүүдийг тайлбаржуулах, халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
ө
Дашрамд дурдахад нийслэл хотын захиргаа, Эдийн засгийн хөгжлийн яам хамтран Гандангийн дэнжийг соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгаа аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ