"Найрсаг Улаанбаатар" хотын удирдлагуудын шүүлтэд очно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны дүн, хөрөнгө оруулалтын журмын төслийн талаар хэлэлцэх юм байна. Мөн Ургах наран хорооллын дэд бүтцийн тухай, Хан-Уул дүүрэгт төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгийн байршлын талаар тодорхой шийдвэрүүдийг гаргах аж. Үүнээс гадна найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн төслийг хэлэлцэнэ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ