Брэд Жолигийн хамтран тоглох киноны зохиол бэлэн болжээ

img

Холливуудын хамгийн сайхан хос Брэд Питт Анжелина Жоли нарын хамтран тоглох хоёр дахь уран бүтээлийн зохиол хэдийнэ бэлэн болж тун удахгүй зураг авалт эхлэх тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ тухай Жоли “Extra TV”-д ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.

:

Тус кино зохиол 2005 онд дэлгэцнээ гарч байсан “Mr & Mrs Smith” киноны зохиолоос огт өөр буюу уянгын төрөл гэнэ. Хосын хамтдаа тоглох шинэ кинонд Брэд гайхалтай сайн аавын дүр бүтээх бол Жоли нөхөр болон гэр бүлээ хуурдаг муу ээжийн дүр бүтээх аж. Тэрбээр “2005 онд Брэдтэй “Mr & Mrs Smith” кинод тоглож байсан. Тэр бол гайхалтай жүжигчин. Хүүхдүүдийнхээ аавтай кинонд тоглоно гэхээр сэтгэл минь догдолж байна. Хамгийн гол нь кино зохиол надад таалагдсан. Би энэ кинонд ямар муу дүрд хувирахыг минь хараарай. Энэ бүтээлийн дараа урт хугацааны амралт авах болно” гэжээ. Энэхүү уран бүтээлийг “Warner bros” компани гардан хийх аж.

:

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хахах:
харь гайхалуудын зохиомлоор гаргаж ирсэн үлгэр дууриалт хос гэж байгаа, жоли хэмээгч нь ерийн нэг хар тамхи чин байсан даа
2014-05-21