“Оргил”-ын лангуу шатжээ
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр өглөө гал гарсан тухай мэдээлэл цацагдсан.
5
Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад “08:36 цагт Тусгаар тогтнолын ордны Оргил худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид очиж, галыг газар авахуулалгүй унтраасан. Галын улмаас түлэгдэж, гэмтсэн хүн байхгүй” гэж мэдээллээ.
4
Галын улмаас тус худалдааны төвийн лангуу шатсан байна. Тусгаар тогтнолын ордны нэг давхарт утаа их тархаснаас болж хаалгуудыг онгойлгон, хүн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, хамгаалалт гарсан байв.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ