Ерөнхий сайд Оросыг зорилоо
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Санкт Петербург хотыг зорилоо. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачлан, зохион байгуулж байгаа Олон улсын эдийн засгийн форумд оролцох урилга хүлээн авсан юм.
ы
Олон улсын эдийн засгийн форумын үеэр Орос, Хятадын хооронд тавих төмөр замын асуудлыг Монголоор дайруулах талаар ярилцах аж. Мөн Орос Монгол хоёр орны харилцааны талаар санал солилцох юм байна. Ерөнхий сайдын айлчлал энэ сарын 25-нд буюу ням гаригт өндөрлөнө.
ы
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ