Баянхонгор аймгаас таван залуу Испанид суралцаж байгаа гэв

img

Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар Баянхонгор аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийлээ. Гишүүд энэ үеэр өөрсдийн сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийн тулгамдсан асуудлууд, “Шинэ сум” зэрэг сэдвээр нээлттэй ярилцлаа.

й

Цахим уулзалтын эхэнд иргэдэд чиглэсэн ажлаа ил тод нээлттэй болгох үүднээс http://www.bayankhongor.gov.mn/ цахим хуудсанд өдөр бүр мэдээллээ гаргаж байгаа. Ингэхдээ төсөвт байгууллагууд дөрвөн төрлийн мэдээ мэдээлэл байршуулан өдөр тутамдаа шинэчилж байгаа талаар Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга О.Тойвгоо ажлаа танилцуулсан.

ый

Мөн 2014 оны улсын төсөвт Баянхонгор аймагт бага мөнгө суусан учраас төлөвлөсөн бүхнийг хийх боломжгүй байна. Нийт 19 сумын захиргааны барилгууд гэхэд 70-90 жил болсон. Одоогоор актлагдсан барилгууд гэхэд долоон сумын Засаг даргын байр, есөн сумын цэцэрлэг, долоон сумын сургууль, дотуур байр, зургаан сумын соёлын ордон гээд дурьдвал цөөнгүй бий. Шинэчилж, өөрчлөх хэрэгтэй. Тиймээс ард иргэдээс өндөр үнэлэлт авсан “Шинэ сум”-ын хэрэгцээ шаардлага их байна хэмээн хүсэлтээ илэрхийлсэн.

й

УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлэхдээ “Баянхонгор аймагт хийгдэж буй ажил, бүтээн байгуулалтын талаар мэдээ мэдээллийг цахим хуудсанд тогтмол оруулж байгаа нь сайн байна. Гэхдээ наад асуудал чинь нэн тэргүүнд анхаарч ажилласан гээд танилцуулах асуудал биш. Яагаад гэвэл аймгийн ард иргэдийн хэдэн хувь хөдөө мал дээр байдаг билээ гэдгийг бас бодолцох ёстой. Баянхонгор аймгийг жишиг аймаг болгоё гэдэг зорилт тавьсан. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд “Баруун бүсийн худалдааны тулгуур төв”-ийг дэмжсэн ажлуудыг хийх хэрэгтэй байна. Ингэхийн тулд Баянхонгор аймагт өмнө баригдсан нисэх буудлын зогсоолд түшиглэн Эрээн, Хөх хот руу шуу нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх юм. Ингэж чадвал Худалдааны төвийн үйл ажиллагаа сайжирч Баруун бүсийн аймгуудийн хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой болно. Сумдыг хөгжүүлэх асуудлын хувьд “Шинэ сум” төслийг үргэлжүүлэхийг хүссэн ч дэмжигдэхгүй байна. Хөдөө рүү ашиггүй хөрөнгө оруулалт хийгдэж байна гэж үзсэн.  Тиймээс энэ ажлын үр дүнг харуулсан, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гэдэг асуудлаар орон нутгаас дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй. Мөн малчдыг  орон сууцжуулах төслийн талаар сайн танилцуулах зэрэг ажлыг хийгээрэй.

й

Аймгийн төвөөс хоёр, сумдаас гурван залууг Испанийн Валенсиа хотод гурван сарын сургалтад хамруулж байгаа. Тэд энэ хугацаанд “Шинэ сум” төслийн хүрээнд баригдсан хөл бөмбөгийн талбайд хичээл заах багш болохоор суралцана. Мөн богино хугацаанд орон сууц барих, угсрах сургалтад хамрагдаж, орон нутагт ажиллах мэргэжлийг давхар эзэмшиж байгаа юм. Хөдөөг хөгжүүлэхгүйгээр Монгол Улсын, Улаанбаатарын асуудлуудаас ангижрана гэвэл хол” гэлээ.

й

УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлэхдээ “Шинэ сумын үр өгөөж маш их. Хөдөө орон нутаг уудам, малчдын иргэдийн үйлчилгээ авах, амьдрах орчинг сайжруулахгүйгээр асуудал ариглахгүй. Өөрийн нүдээр үзэж хараагүй хүн шүүмжилж байгаа юм. Хөдөөг хөгжүүлэхийн тулд шинэ сумд байгуулах хэрэгтэй. Улсын хэмжээнд гэрэл цахилгаангүй 5-6 сум байдгийн гурав нь Баянхонгор аймагт бий. Шинэжинст суманд гэрэл татах ажил хэл амтай байгаа. Мэрэгч амьтантай тэмцэхээр цацсан хоронд шонхор, тас үрэгдэж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ асуудлууд дээр анхаарлаа хандуулаарай. Мөн Монгол Улс хилийн боомтын тухай хуультай болсон. Дөрвөн газар шинээр боомт нээх асуудал яригдаж байна. Бид Баянхонгор аймагт хилийн боомт нээх асуудлаар холбогдох хүмүүстэй санал солилцож байгаа” гэв.

й

Аймгийн засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Баярмагнай “Монгол Улсын Ерөнхий сайд ЖДҮ-ийг дэмжих санд мөнгө хуваарилсан, эх үүсвэртэй болсон гэж ярьсан. Гэтэл одоогоор мөнгө орж ирээгүй байгаа. Энэ хөрөнгө хэдийд орж ирэх вэ гэсэн асуултад УИХ-ын гишүүн Х.Баттулга хариулахдаа, өмнө яригдсан Жижиг дунд үйлдвэрийн сан бүтэхгүй болсон гэж харж байгаа. Ер нь дэлхийн улс орнууд том үйлдвэрүүдээ дэмжиж байж, хөгждөг уламжлалтай. Харин Ерөнхий сайдын хэлсэн Чингис бондоос 100 тэрбум төгрөг ЖДҮ-ийг дэмжих санд хуваарилна гэдэг нь Засгийн газраас шалгаруулсан 888 төсөлд хуваарилагдсан хөрөнгө байх гэв.

й

Мөн энэ үеэр бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэж байгаа компаниудаа сайн судлаарай. Дараа нь ажил гүйцэтгэх чадваргүй байсан гэсэн яриа гардаг шүү. Иргэдийн хүлээлт үүсгэсэн шууд нислэгтэй болгох асуудлыг холбогдох албаныханд танилцуулсан.  Шууд нислэгтэй боллоо гэхэд хил гааль, шалган өнгөрүүлэх байгууллага, орон тоо, санхүү хөрөнгө оруулалтын асуудал яригдах гээд цаг хугацаа орохоо ажил юм гэж УИХ-ын гишүүн Х. Баттулга онцлов.

й

Ярилцлагын төгсгөлд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Улсын Их Хурлын гишүүд цаг үеийн асуудлаар богино хугацаанд товчхон тодорхой мэдээлэл авч, сонгогдсон тойрог, орон нутгийнхаа зарим тулгамдсан асуудлаар санал солилцлоо. Энэ удааагийн цахим ярилцлага нь Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан 3 дахь удаагийн ярилцлага байлаа” гэлээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pkxn:
сумын төвөөс шууд испанид айн kkk
2014-05-21
hulan:
ok bayrlaa mongolchuud mundag shuu
2014-05-21