Ажил хайж байна уу
“Бүтээн байгуулалт-2014” хөдөлмөрийн яармаг энэ сарын 27 буюу ирэх мягмар гарагт МЗХ-ны төв байрны залуус танхимд болох гэж байна. Залуусыг байнгын болон түр ажлын байранд зуучлах үүднээс Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс энэхүү яармагийг зохион байгуулж байгаа аж. Яармагийн үеэр ажил ажиллах хүч хэрэгцээтэй байгаа аж ахуйн нэгж байгууллагууд тухайн салбарын мэргэжлийн оюутан, залуусаас хүний нөөцөө бүрдүүлэхээс гадна компанийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах боломж бүрдэх аж. Харин залуус хайсан ажлын байраа эндээс олж болох юм.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ