Амиа хорлохыг завдсан залууг аврахаар ажиллаж байна
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний баруун талын өндөр хүчдэлийн шон дээрээс хүн үсэрч амиа хорлох гэж байна гэсэн мэдээлэл манай сайтад ирлээ. Үүний дагуу холбогдох эх сурвалжаас тодруулахад “Нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид ирж, түүнийг аврах арга хэмжээг авч байна. Мөн яаралтай түргэн тусламж болон харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид ирсэн. Амиа хорлохоор завдсан залууг аварч, буулгахын тулд цахилгааныг түр тасалсан” гэлээ.
1
Одоогоор хэрэг явдал болж буй тухайн газрын ойр орчмын хэрэглэгчид цахилгаангүй байгаа аж.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ