Өндөр хүчдэл рүү гарсан залууг буулгалаа
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний баруун талын өндөр хүчдэлийн шон дээрээс үсэрч амиа хорлохоор завдсан залууг аврахаар ажиллаж буй тухай мэдээллийг хүргэсэн. Нийслэлийн Онцгой байдлын газрын аврагчид түүнтэй нэлээдгүй хугацаанд ярилцсаны эцэст 18.27 цагт буулгасан байна. Түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан тухай эх сурвалж хэллээ. Амиа хорлохоор завдсан залуу 30 орчим насных бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлжээ.
1
Амиа хорлохыг завдсан залууг аврахын тулд ЦДҮС ХК-аас тухайн газрын ойр орчмын хэрэглэгчдийн цахилгааныг түр таслаад байсныг буцаан залгасан байна.
1
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ