Өнөөдөр могой өдөр
Аргын тооллын 2014.5.22, Пүрэв гараг. Билгийн тооллын 23, хаврын адаг шар луу сарын чөдөр одтой харагчин могой өдөр. Өдрийн наран 05.23 цагт мандаж, 20.37 цагт шингэнэ. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, бие энхрийлүүштэй.
f
Эл өдөр хууль цааз гаргах, батлах ,хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
f
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ