"Монголын Эрчим хүч- 2014” эхэллээ
"Монголын Эрчим хүч- 2014” олон улсын хурал Туушин зочид буудалд эхэллээ. Олон улсын хуралд ОХУ, Хятад, БНСУ, Япон, Дани, Франц, Тайланд, Их Британи, АНУ, Герман, Белги, Чех, Латви зэрэг 13 орны төлөөлөгч оролцож монголын эрчим хүчний бодлого төлөвлөлт, салбарын өрсөлдөөн, үнэ тарифын бодлого, шинэ болон сэргээгдэх эх үүсвэрүүд, хэмнэлт ба шинэ технологи, агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарын оруулах хувь нэмэр гэсэн үндсэн зургаан сэдвийн асуудлыг хөндөж ярилцах юм. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа олон улсын хурал, үзэсгэлэн нь “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ- ШИНЭ БОЛОМЖ” уриан дор болох бөгөөд энэ чиглэлд хийгдэж байгаа шинэ шинэ ажлын тухай болон учирч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар тодорхой ярилцах юм.
ө
Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх олон улсын үзэсгэлэнд Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд болон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод гадаадын аж ахуй нэгж, компаниуд оролцоно. Харин үзэсгэлэн нь Чингисийн талбайд гарах бөгөөд эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд болон шинэ техник, технологи, тэдгээрийн нийлүүлэлтийн тухай олон нийтэд танилцуулах юм.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ