Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Туушин зочид буудалд  

f

09.00 "Energy-Mongolia-2014" олон улсын хурал эхэлнэ. Хуралд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон УИХ-ын болон Засгийн газрын гишүүд оролцоно.

f

12.30 цагт Аймгийн төвүүдэд ДС барих гэрээнд Засаг дарга нар,  Эрчим хүчний сайд гарын үсэг зурна.

d

Бишрэлт зочид буудлын хурлын бага танхимд  

d

09:00 цагт  “Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, хэрэгжилт- насан туршийн боловсрол ” семинар эхэлнэ.

d

ЭМЯ-ны Б танхимд

f

09:00-12:00 цагт “Хүүхдийн хоол тэжээл ба Эрүүл мэнд” сургалтыг зохион байгуулах гэж байна. Тус сургалтад СХД-ийн 38 цэцэрлэгийн эрхлэгч, эмч нар оролцох бөгөөд хүүхдийн хоол тэжээлийн байдлыг үнэлэх, зарим асуудал, шүд амны хөндийн эрүүл мэнд, холбогдох дүрэм журмын талаар мэдээлэл, сургалтыг өгөх аж.

df

МҮХАҮТ-ын 507 тоотод

df

09:00 цагт  Монгол-Тайванийн 13 дахь удаагийн худалдаа, эдийн засгийн уулзалт болно.

df

Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд 

df

11:00 цагт Эдийн засгаар мэргэшсэн сэтгүүлчид та бүхнийг ''Татварын шинэчлэлд технологийн дэвшлийг ашиглаж эхэллээ'' сэдэвт мэдээлэл өгөх уулзалтанд өргөнөөр оролцохыг урьж байна.

df

Улаанбаатар чуулгын байранд  

df

11:00 цагт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Италийн АИФО төрийн бус байгууллагаас тусгай хэрэгцээт боловсролын байгууллагад суралцаж байгаа хүүхдүүдийн дунд "Бид гэр бүлдээ хайртай" өдөрлөгийг зохион байгуулна.

d

Үндэсний мэдээллийн төвд  

f

11:10 цагт  Худалдаа хөгжлийн банкнаас Diners Club, Discover картуудыг төлбөрт хүлээн авдаг болсон тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.

d

СХД-ийн 10 дугаар хороонд

f

11:30 цагт НИТХ-ын зарим төлөөлөгчид СХД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хүүхэд харах үйлчилгээний загвар төвтэй танилцана.

d

“Blue sky” цамхагийн “Diamond” танхимд

f

12:00 цагт “В” продакшн 2014 оны шинэ уран бүтээлийн нээлтийн талаар хэвлэлийн бага хурал  болно. Хэвлэлийн бага хуралд “В” продакшны захирал, төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Бид-4”, “Гурван охин” зэрэг хамтлагууд оролцож ая дуугаа өргөх юм.

f

Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд 

f

14:00 цагт Монгол улсад Радио өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан "Радио Монголд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

f

Хангарьд ордны 14 давхарт

d

14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  болно. Хуралдаанаар Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааны дүн, Хөрөнгө оруулалтын журмын төсөл, Ургах наран хорооллын дэд бүтцийн тухай, Хан-Уул дүүрэгт төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгийн байршлын талаар, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

f

Пума зочид буудлын Империал танхимд  

df

14:00-18:00 цагт Ардчиллын Боловсрол Төв /ДЕМО/ Төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг үнэлэх хөтөлбөрийн хүрээнд “Check My Hospital” төслийг Баянгол Эрүүл Мэндийн Нэгдэл, Чингэлтэй Эрүүл Мэндийн нэгдлүүдэд Иргэдийн онооны картын аргачлалаар үнэлжээ. Энэхүү төслийн нүүр тулсан уулзалт буюу үйлчилгээ үзүүлэгч болон хүртэгчдийн хамтарсан уулзалт болно.

d

Улаанбаатар чуулгын их танхимд  

df

14:00 цагт Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн Газар нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Нийслэлийн халамжийн төвүүдийн хүүхдүүдийн дунд “Хүн байхын учир” дэвжээ тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

d

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ