Орос-Хятадыг холбосон гүүр баригдахаар боллоо
ОХУ-ын Алс Дорнодын Амур мөрний дээгүүр Оросоос Хятад руу шууд чиглэсэн төмөр замын гүүрийг барьж, 2016 оны эхээр ашиглалтад оруулахаар болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. XXI зууны хамгийн том бүтээн байгуулалт болох тус гүүр баригдсанаар Хятад руу гаргах Оросын ачааны замыг 700 км-аар товчлох гэнэ. Энэхүү таатай мэдээг Оросын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев мэдэгдэжээ. Тэрбээр “Гүүр барих ажил ойрын саруудад эхлэх болно. Хятадын талын тооцоолсноор ирэх есдүгээр сараас эхлэн гүүрний ажил эхлэх магадлалтай. Гүүр барихад хамгийн багадаа 5000 мянган хүн оролцох болно” гэжээ.
ө
Хоёр орны төрийн тэргүүн В.Путин, Си Жинпин нар өчигдөр хэлэлцээр хийх үеэр төмөр замын гүүр барихад зарцуулах хөрөнгө оруулалтын тунхаг бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан юм. “Орос-Хятадын нөхөрлөл” гүүр ашиглалтад орсноор Хятад руу жилд дунджаар 21 сая тонн ачаа экспортлох боломжтой аж.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ