“Хөх сувд” клуб байгуулагджээ

img

Монгол Улсад иргэний нийгмийн болон төрийн бус олон байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэд нийгмийн тодорхой асуудал болоод хөгжилд төрийн бус байгууллагын оролцоо Монгол Улсад өнөөдөр үнэ цэнэтэй хэвээр байсаар буй. Тэр тусмаа хувь хүнийг төлөвшүүлдэг, хөгжүүлдэг, лидерүүдийг бэлтгэдэг зарим нэг иргэний болон төрийн бус байгууллагууд төрд өөрийн төлөөлөлтэй болж чаджээ. Энэхүү жишгийн дагуу манлайлагч эмэгтэйчүүдийг системтэйгээр бэлтгэхээр “Ардчилсан хүчний холбоо” төрийн бус байгууллагын дэргэд “Хөх сувд” клуб байгуулагдсан байна.

as

Тус клубын анхны хурлыг “Ebi хүрээлэн”-ийн захирал, Монгол Улсаас Индонез Улсад суух Бүрэн Эрхт Элчин сайд Ш.Батцэцэг, АХХ-ны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан нар удирдан явуулжээ. Хурлаар “Хөх Сувд Клуб”-ын дүрмийг хэлэлцэн, Ерөнхийлөгч, Зөвлөлдөх зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэн нээлттэйгээр сонгон шалгаруулсан аж. “Хөх Сувд Клуб”-ын анхны Ерөнхийлөгчөөр ХАХНХ-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, “Зөвлөлдөх Зөвлөл”-ийн гишүүдэд Т.Амгалан, Н.Нинжбадгар, Д.Үүрийнтуяа, Б.Энхбайгаль, Б.Болор-Эрдэнэ, Б.Бурмаа, “Хяналтын Зөвлөл”-д  Н.Нургуль, н.Сарантуяа, н.Дэлгэрмаа нар сонгогдлоо.

as

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих, дипломат ёс зүйд суралцуулах зорилгоор байгуулагдсан “Хөх Сувд Клуб”-ынхэн цаашдаа “АХХ”-ны дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд бусад ижил төстэй байгууллагаас ялгарсан идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдгээ энэ үеэр илэрхийллээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

undrah:
otgonjargal darga hun amyn hugjil niigmiin hamgaallyn yamny turiin nariin bichgyn darga ikh tuluv turiin beltgegdsen chadvarlag hun baisan yumsan, ingeed uls turd ordog yum baijdeee. ta mundag hun l dee gehdeee turduu ajillasan bol..... za za tand amjilt husie!!!
2014-05-25
zochin :
emegteichuudiig demjsen iim club bh n niigmiin hugjil tsaashlaad uls eh ornii hugjild unetei huvi nemer oruulna gedegt naidaj baina shuu, amjil husiye!
2014-05-22
admiral:
за тэгээд ажиллаад л байдийм ш дээ, ирээдүйн лидер эмэгтэйчүүд төрөх болтугай
2014-05-22