Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхлэх товтой ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс 50 минут хойшилж эхлэв. УИХ-ын дарга З.Энхболд бүлгийн дарга нарыг ирцээ бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг санууллаа.
өа
Одоогийн байдлаар чуулганы танхимд АН-аас 21, МАН-аас 11, "Шударга ёс" бүлгээс 3 гишүүн ирсэн байна. Харин бие даагч гурван гишүүн 100 хувийн ирцтэйгээр сууж байгааг анхааруулсан юм.
өа
Ингээд 52 хувийн ирцтэйгээр чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн. Хуралдааны төсөл санаачлагачид буцаагдаж байгаа хуулийн төслийг уншиж танилцууллаа. Дараагаар нь хэлэлцэх асуудлын дарааллыг батлав.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ