ЗЦГ хятад мотоциклыг хилээр оруулж ирэхгүй байхад анхаарна
Сүүлийн үед хайлшин дугуйтай Хятад мотоциклууд малчин залуучуудын мөнхийн унаа болж, ид насандаа явж байгаа залуусын эрүүл мэнд, амь насаараа хохирох шалтгаан болж байна. Гамшгийн хэмжээнд очсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, энэ байдлыг цэгцлэх арга замыг олохын тулд олон ажлууд хийгдэж байгаа.
ы
Гэвч үр дүнд хүрсэн ажил өнөөг хүртэл хийгдээгүй бөгөөд осол аваарт 18-35 насны залуу хүмүүс өртсөөр амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.
Тиймээс Монголын залуучуудын холбооноос хятад мотоциклоос татгалзахад нөлөөлөхүйц ажлуудыг зохион байгуулна гэж өмнө нь мэдэгдэж байсан.
өб
Энэ хүрээнд “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” сэдэвт салбар дундын уулзалт хэлэлцүүлэгт оролцож, төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах ямар боломж гарц байгааг судлах, мөн залуучуудаа хятад мотоциклын осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах болсон байна.
й
Харин Замын Цагдаагийн газраас хятад мотоциклыг хилээр оруулж ирэхгүй байх асуудлаар холбогдох газруудад нь санал хүргүүлээд байгаа аж.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ