Бразилийн цагдаа нар ажил хаяв

img

Сар хүрэхгүй хугацааны дараа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “World cup”  тэмцээн зохион байгуулагдах Бразилийн цагдаа нар нь ажил хаялт зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Тус улсын 14 томоохон мужийн цагдаа нар ирэх долоо хоногт ажил хаяхаа мэдэгдсэн бол өчигдрөөс эхэлж Сан Паулод цагдаа нар ажил хаяж, цалингаа 80 хувь хүртэл нэмэхийг шаарджээ.

Бразилийн эрх баригчид энэ эсэргүүцлийг газар авахуулахгүй намжаахаар хэлэлцээ хийх санал тавьсан ч цагдаа нар эсэргүүцсэн юм. Тус мужийн цагдаангийхан гар буу болон гав, дагалдах хэрэгслээ цагдаагийн газрынхаа өмнө хурааж “Шударга ёс мандтугай” хэмээн орилолдож байжээ.

“World cup”-ийн үеэр ойролцоогоор 20 мянган гаруй цагдаа аюулгүй байдал сахиулах юм.

2014 оны ДАШТ, 2016 оны олимп зохион байгуулах Бразил улс энэ хоёр том наадмын бэлтгэл ажлыг маш хангалтгүй гүйцэтгэж буйд олон улс сэтгэл дундуур байгаа билээ

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ