126 тусгай дугаарыг зурагт хуудсаар сурталчилав
Цагдаагийн байгууллагын алба хаагчдын авлига, хээл хахууль авах, хүнд суртлын гаргасан тухай гомдол санал хүлээн авах 126 тусгай дугаарын утсыг ажиллуулж байгаа. Тэгвэл энэ дугаарыг иргэд, олон нийтэд таниулан сурталчилах зорилгоор АТГ, ЦЕГ, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи Дизайны сургууль, Үндэсний гэрэл зургийн танхимтай хамтран зурагт хуудасны уралдааныг зохион байгуулжээ.
5
Уралдааны хоёрдугаар шатанд шалгарсан 30 бүтээлээр үзэсгэлэн гаргаж, шилдгийг нь шалгаруулсан байна.. Уралдааны тэргүүн байрыг ШУТИС-ийн ҮТДС-ийн оюутан У.Цэрэндорж, дэд байрыг Э.Алтаншагай, гутгаар байрыг Т.Ундармаа, Тусгай байрыг Ө.Нарангарав нар тус тус эзэлсэн байна.
5
Шүүгчид бүтээлүүдийн сэдэв, бүтээлч байдал, уран сайхны илэрхийлэл зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэжээ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ