Жакартад намирах Монголын далбаа
Монгол Улсаас Индонези Улсад суугаа Элчин сайдын яам тус улсын нийслэл Жакарта хотын Мега Кунинган дүүргийн захиргаатай яриа хэлцэл хийсний үр дүнд улсынхаа төрийн далбааг дүүргийн гол ёслолын хаалганы дэргэд өдөр бүр мандуулж байхаар болжээ. Зүүн Өмнөд Азийн хамгийн том орон, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар байрладаг Индонезийн нийслэл Жакарта хотын Мега Кунинган дүүрэгт дэлхийн 20 орчим орны ЭСЯ байрладаг аж.
а
Харин манай улсын Элчин сайдын яам 2013 оны 3 дугаар сарын 12-нд тус дүүргийн “Ийст” цамхагт шинээр байгуулагдсан юм. Монгол төрийн далбаа ийнхүү Жакарта хотод Индонези, Хятад, Тайланд, Бруней, Дани, Норвеги, Финланд, Швед, Катар, Кувэйтын төрийн далбаатай зэрэгцэн тогтмол манддаг боллоо.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ