“Монгол Бренд” бүтээгдэхүүний нэр төрөл, тоог өсгөн нэмэгдүүлнэ

img

Монгол Улсын Хөгжлийн түүхэнд бүтээгч сэтгэлгээ, бүтээсэн хөдөлмөрөөрөө анхдагч иргэд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн таниулсан үйлчилгээгээр анхдагч байгууллагуудыг тодруулах “Монгол Гайхамшиг” Хөтөлбөр

2011 оны 01 сарын 12 өдөр Улаанбаатар хот

Нэг. Зорилго - Хувийн Хэвшил, Намууд, Төрийн болон ТББ-ыг зах зээлийн харилцаанд шударга өрсөлдөх, боломжоор хангах суурийг тавих - “Монгол Бренд” бүтээгдэхүүний нэр төрөл, тоог өсгөн нэмэгдүүлэх, сурталчлан таниулах - Оюунлаг Бүтээгч Иргэд, Хүчирхэг Зуучлагч Байгууллагууд, Шударга Хэрэглэгч Давхаргын харилцан хамтын ажиллагааг ойртуулан “Монгол Гайхамшиг”-ийн үнэлэмжийг бий болгох зорилготой.

Хоёр. 2011 оны 1 сард Анхдагч иргэд, байгууллагыг шалгаруулах “Монгол Гайхамшиг”-ийн Үзэсгэлэн, Концерт, Илтгэх өдөрлөгийг зохион байгуулах ажлын төлөвлөгөө ба хугацаа

Гурав. Анхдагч иргэд, байгууллагуудыг шалгаруулах журам Анхдагч Байгууллагууд: 1.    Нийгмийн салбараас /Намууд, төрийн бус байгууллагууд/ 2.    Мэдээлэл, холбоо харилцааны салбараас /Сонин, Сэтгүүл, Телевиз, Радио,              Үүрэн телефон, Интернэт / 3.    Үйлдвэрлэлийн салбараас /Хүнс, Аж үйлдвэрлэл, Уул уурхай, зам гүүр барилга, төмөрлөг, эрчим хүч, модон эдлэл, хэвлэл, оёдол, электрон, хими/ 4.    Банк санхүүгийн салбараас /Банк, Даатгал, Хоршоо, Аудит/ 5.    Хөрөнгө оруулалтын салбараас /Гадаад, дотоодын байгууллагууд/ 6.    Үйлчилгээний салбараас /Аялал жуулчлал, зоогийн газар, бар, кино, үзвэр, тээвэр, эмнэлэг, шашин сүм хийд, хууль хэв журам, гадаад дотоод худалдаа, боловсрол, продакшн, фото студи, спорт, зочид буудал, сүлжээ/ гэх мэт анхдагчийг шалгаруулна. -    Анхдагч байгууллагуудын бэлгэдэл /лого/-г нь төгрөгөөр үнэлэн алтан зоос хийн мөнхжүүлж, бэлэг дурсгалын хэлбэрээр худалдаалах эрхийг олгоно. -    Бэлгэдэл /лого/-г төгрөгөөр үнэлэх эрх нь анхдагч байгууллагуудад байна. -    Бэлгэдэл /лого/-г төгрөгөөр үнэлэх үнэлгээний доод хязгаар: /МУ-ын хэмжээнд танигдсан 1.500.000 төгрөг, Дэлхийн хэмжээнд танигдсан 1500 доллар/ -    Бэлгэдэл /лого/-г төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 50%-ийн мөнгөн дүнг анхдагч байгууллага өөртөө захиран зарцуулах эрхтэй. -    Алтан зоос дугаартай байна. -    “Монгол Гайхамшиг” хөтөлбөрийг зохион байгуулсан байгууллагын тамга, гарын үсэг бүхий дурсгалын самбарыг Монгол Төрийн Ордоны өмнө байрлах Чингис хааны гэрэлт хөшөөний өмнө гардуулна.

Байгууллагын бэлгэдэл /лого/                              Монгол Гайхамшигийн бэлгэдэл /сүлд/ /1983 онд Булган аймгийн нутгаас олдсон алтан хүн/

Анхдагч Иргэд: - Анхдагч иргэдэд “Бүтээгч Хүмүүн Өргөмжлөл, Ирээдүйд Гайхамшиг Бүтээгч Анхдагч Оюунлаг Хүмүүн цол”-ыг олгож 928 сорьцийн “Мөнгөн Сар” медалиар тус тус онцгойлон шагнана.

-  Мэргэжлийн салбарууд тус бүрийн анхдагч нараас хамгийн өндөр настан хүндэт иргэнийг /амьд сэрүүн/ тодруулж, тухайн мэргэжлийн салбарын хүндэт ерөнхийлөгчөөр зарлан өргөмжилнө.

-  Анхдагч иргэний бүртгэлийн хураамж 30.000 төгрөг

-  Мэргэжлийн салбар тус бүрийн Хүндэт Ерөнхийлөгчөөс дараах Ерөнхийлөгчид өвлөгдөн явах 928 сорьцийн цалин цагаан мөнгөн “Гэр тамга” эзэмших эрхийг “Монгол Гайхамшиг Хөтөлбөр”-ийг зохион байгуулсан байгууллагуудын тамга, гарын үсэг бүхий дурсгалын самбараар баталгаажуулж Монгол Төрийн Ордоны өмнө байрлах Чингис хааны гэрэлт хөшөөний өмнө гардуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ