Усан тээвэргүй орнууд Улаанбаатарт цуглана
"Дэлхийн худалдааны байгууллагын хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжил буурай орнуудад үзүүлэх нөлөөлөл" сэдэвт олон улсын хурал ирэх сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Далайд гарцгүй хөгжил буурай орнуудын бүлгийн 32 улс, хандивлагч болон дамжин өнгөрөх улсуудын төлөөлөл оролцох энэхүү хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ч.Ачариа, Замби Улсын Худалдаа, үйлдвэрийн сайд Роберт Сичинга, Болив Улсын Гадаад худалдааны дэд сайд Уолтер Эндара Вера, ДГХБО-дын бүлгийн дарга, Замби Улсын Элчин сайд Муаба Бота, ДГХБО-дын бүлгийн зохицуулагч НҮБ-ын Женев дэх төвд суугаа Элчин сайд Хуан Мартинез нар оролцохоо мэдэгджээ.
а
Мөн хуралд Дэлхийн Гаалийн Байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал, Олон улсын худалдааны төв зэрэг олон улсын 10 шахам байгууллага, зарим орны худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл, манай улсаас худалдааг хөнгөвчлөх чиглэлээр ажилладаг төр, засгийн газрын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцох аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ