Ц.Ухаанзаяа охин тоглолтын орлогоо аймгийнхаа эмнэлэгт хандивлажээ

img

Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон зарласантай холбогдуулан Хэнтий аймгийн Хэрлэн I сургуулийн 7а ангийн сурагч Ц.Ухаанзаяагийн “Ачийг тань хариулья” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтыг энэ сарын 19-нд зохион байгуулджээ. Тус тоглолтын орлогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасаг”-ийн эхчүүдийн орыг шинэчлэх зорилготойгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулга, Боловсролын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс хамтран зохион байгуулсан байна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр “Өндөрхаан”, “Хэнтий” телевиз, “Хэнтийн мэдээ”, “Шинэ сонор” сонинууд ажиллаж, халуун сэтгэлээсээ тусалсан аж.  Ц.Ухаанзаяагийн тоглолтынхоо өмнө хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, түүний бичсэн сэтгэлийн илгээмжийг Хан Хэнтийчүүддээ хүргэсэн байна.

s

Сэтгэлийн илгээмж “Намайг Цэрэндондовын Ухаанзаяа гэдэг. Сайхан сэтгэлт хүмүүн таньд сэтгэлийн үгээ хэлэх завшаан олдсонд хязгааргүй баярлаж байна. Монгол Улс энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан, тун удахгүй 3 сая дахь иргэнээ хүлээн авах гэж байгаа нь надад маш сайхан санагдсан. Тиймээс би бяцхан оюундаа тунгаан бодсоны эцэст энэ үйл хэрэгт өөрт байгаа зүйлээрээ хувь нэмэр оруулахыг хүссэн. Надад байгаа тэр зүйл бол “миний бяцхан авьяас” учир хандивын тоглолт хийхээр шийдсэн юм. Энэ тоглолтынхоо орлогоос хорвоод мэндлэх шинэ иргэнийг тосон авч байдаг аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасаг”-т хандивлаж, алаг үрээ алтан хэвлийдээ тээж, амар амгалан амаржсан эхчүүдийн орыг нь шинэчилж өгөхөөр шийдээд байгаа билээ. Та бид хамтран эхчүүд, бяцхан үрсийнхээ сайн сайхны төлөө энэ асуудлыг шийдэж чадна. Иймээс үе тэнгийн найз нар, ах, эгч, Чингис хотын иргэн та бүхэн миний санаачлагыг дэмжинэ гэдэгт итгэж, сайхан сэтгэлээс урган гарсан сайн үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахыг уриалж байна. Аавдаа алт, ээждээ эрдэнэ болсон энхрий булбарай дүү нар минь эсэн мэнд бойжиж, Их эзэн Чингис хааны оюунлаг үрс олон болох болтугай” хэмээн Хэнтийчүүддээ уриалсан аж.

sa

Түүний энэхүү илгээмжийг хамгийн түрүүнд Онон захиралтай “Onon printing”, Ч.Нарантуяа захиралтай “Ханбүргэд Хаан” ХХК-ийн хамт олон “Хүүхдийн төлөө за” хэмээн хүлээн авч тус тоглолтыг ивээн тэтгэж оролцсон байна. Мөн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, “Өндөрхаан” нисэх буудал, Цаг уур орчны шинжилгээний алба, МСҮТ, ЕБС-иуд, Улсын бүртгэлийн хэлтэс, “Хэнтий-Ус” ХХК зэрэг олон байгууллага түүний тоглолтыг зохион байгуулалттайгаар үзэж, тасалбараараа хандив өргөсөн байна. Тус тоглолтонд Улаанбаатар хотоос МУСТА Ч.Банзрагч багштай уран нугаралтын “Дэлбээ”, охидын “Инээмсэглэл” хамтлаг тус тус хүрэлцэн ирсэн байна.

s

Мөн Хэрлэн I сургуулийн бүжгийн “Хувьсал” хамтлаг, Ардын дуу бүжгийн “Хан хэнтий” чуулгын үндэсний хөгжимчид тоглолтонд оролцож нэгэн өдрийн турш “Хан Хэнтий” чуулгын тайзнаа дуу хуур, бүжиг наадмаар Чингис хотын хүүхэд багачууд, иргэдийг цэнгүүллээ. Тоглолтын эзэн Ц.Ухаанзаяа уран нугарч, дуулж, бүжиглэж, хулсан хуураар хурдаж олон төрлийн авьяасаараа бэлэг барьж, үе тэнгийнхэн, үзэгч олноо бишрүүлж, хүүхэд багачууддаа үлгэр дууриал болсон аж. Түүнийг чин сэтгэлийн угаас хандивын тоглолт хийж хүмүүнлэгийн үйлс өрнүүлж байгаад талархан, аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр шагнаж, хүний орчлонгийн яруу сайхныг оргил, үлэмж энэрэлт сайхан ээжүүдэд эсэн мэнд амаржих, ая тухтай орчин бүрдүүлэхэд өөрийн авьяас билгээ дайчлан гэгээлэг үйлсийг бүтээсэнд нь Эрүүл мэндийн салбарын “Эх хүүхдэд ээлтэй сурагч”-аар өргөмжилсөн байна.

a

Сонирхуулахад, Ц.Ухаанзаяа охин улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Нийслэлийн шилдэг сурагч, 2013 оны Хэнтий аймгийн урлаг, хүмүүнлэгийн шилдэг сурагч, Монголын Хүүхдийн төлөө үндэсний газрын “авьяас” алтан медаль, Монголын хүүхдийн ордны “эрдэм” алтан медаль, Монголын сурагчдын холбооны “авьяаслаг сурагч” алтан медаль, Цэцгэн шүүдэр уран нугаралтын улсын уралдааны хошой “алтан” медальт шилдэг сурагч гэнэ.  Мөн өнгөрсөн оны тавдугаар сарын 7-нд Улаанбаатар чуулгын тайзнаа “Ачийг тань хариулъя” тайлан тоглолтоо хийсэн аж. Энэ үеэрээ Хүүхдийн оролцооны төрийн бус байгууллагуудаас гаргасан “Хүүхдийн төлөө гараа сунгая” аяны хүрээнд “Хүүхдийн мөрөөдлийг биелүүлэх өдөр”-ийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан уриалга гаргасан аж. Уг уриалгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын сурагчдын холбоо, “Соёмбо” принтинг, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Авъяас залуу үе төв”, “Оюунлаг үр сад” шатрын клуб дэмжин хамтран ажилласан ажээ.

a

Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, “Бадамлянхуа” хүүхдийн асрах төвийн 350 гаруй өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын дунд "Эгэл амьдралын тулах багана-Ирээдүйн оюунлаг эздээ баярлуулъя” нэртэй хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулж байсан гэнэ. Тус арга хэмжээнд өөрийн болон үе тэнгийн найзуудынхаа уран бүтээлийн дээжээс сонирхуулахын сацуу гар зургийн уралдаан, шүлэг, дууны тэмцээнийг зохион байгуулж нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлж, 3 500 000 төгрөгийн үнэ бүхий өөрийн тоглолтын та¬сал-бараа "Огторгуйд дүүлэн одох мо¬торт дугуй" хүүхдийн ном, гарын бэлгийн хамт хүүхэд бүрт бэлэглэсэн. Мөн тус асрах төвүүдийн номын санд 500 000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг "Огторгуйд дүүлэн одох мо¬торт дугуй" номыг хандивласнаас гадна тоглолтыг нь үзэхээр ирсэн бүх үеийн найзууддаа тасалбараа дагуулан 1 500 000 төгрөгийн үнэ бүхий номыг дагуулан өгч, хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан ажээ.

as

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хльььььььььььььь:
чи хөөрхөн юм аа чам шиг болох юмсан
2014-12-10
20 139d:
deer bichsen baagii chi ooroo uych hiij chadahgui baij busdiin hiisen zuild buu ataarh chamaig bodbol uhaantail zuil hiisen bna cham shig baagii hunii muug l haidagiim muu shalchignasan nobsh horboogoos zailuul taarna
2014-05-22
хэ хэ :
юугаа ч мэдэхгүй хардаж сэрдэх дон туссан хүн байх юмаа
2014-05-22
зочин:
ер нь бол төрөл садангийн хүн нь л аймгийн захиргаанд ажилладаг учраас ийм том тоглолт зохион байгуулж байгаа ба бусдын зовлонгоор далимдуулж, хүүхдээр бизнес хийн мөнгө тоншиж байна.
2014-05-22
зочин:
"... зэрэг олон байгууллага түүний тоглолтыг зохион байгуулалттайгаар үзэж, тасалбараараа хандив өргөсөн байна" гэж ээ. хөөрхий муу төрийн албан хаагч нарын цалингаас нь шууд суутгачихаад, очиж үз гэхгүй юу. тэгээгүй бол юу гээд л ийнхүү олноороо очих билээ дээ. ер нь тэгээд хэдэн төгрөг цугларсан, түүнээс хэдийг нь хаашаа хаашаа юунд зарцуулсныг зарлахгүй болохоор л хандивын тоглолтуд но-той. яг нарийндаа бол бусдын зовлонгоор далимдуулж мөнгө олж байгаа ш дээ, хандивын тоглолт зохион байгуулагч нар.
2014-05-22
oyun ulaanbaatar hot:
mundag ohin bainaa.ulam ih amjilt husie.iim mundag saihan ohin turuulj usgusun aav eejid ni bayar hurgei.ireeduin uran buteel hicheel surlagad ni ulam ih amjilt gargaarai gej eruue.
2014-05-22
зочин:
ёстой мундаг охин байна даа. сайн үйлс бүхэн чинь дэлгэрч явах болтугай.
2014-05-22