“Зиг Заг" хийцийн модны үйлдвэр нээгджээ
Архангай аймгийн Цэнхэр сумын брэнд болон хөгжих "Зиг Заг" хийцийн модны үйлдвэрийн нээлт өчигдөр болсон байна. 2013 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн 150 сая төгрөгийн санхүүжилт авсан "Цэн тайх" ХХК-ийн захирал Б.Батбилэг шаардлагатай техник хэрэгслийг байрлуулан тус үйлдвэрийг нээжээ.
a
Улаанбаатар хотод м2 нь дунджаар 60000 төгрөгөөр худалдаалж буй зиг заг хийцийн хавтанг энд 40000 төгрөгөөр худалдах аж. Наамал зиг заг хавтангаар хийсэн хаалга, шал зэрэг нь дулааныг тусгаарлах өндөр чадвартай, элдэв цууралт гажилт өгдөггүй, бат бөх, хөнгөн байдаг гэнэ. ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийг амжилттай хэрэгжүүлж чадсанд Засаг дарга баяр хүргэн цаашид үйлдвэрийн байр, техник хэрэгслийн шинэчлэл гээд дэмжиж болох асуудлыг онцгойлон анхаарч бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд уялдаа холбоотой ажиллахаа мэдэгдсэн байна.
a
Мөн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Баатарсүрэнд уг үйлдвэрлэлийг хөгжүүлэх дараагийн шатны зээл тусламжинд нь анхаарч хамтран ажиллахыг үүрэг болгожээ. "Цэн тайх" ХХК-д одоогоор нутгаас 15 хүн ажилладаг, ажилчдынхаа нийгмийн болоод эрүүл мэндийн даатгалыг төлж эхэлсэн хэмээн Батбилэг захирал онцолсон байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ