Шинжаанд халдлага болжээ
Хятадын Шинжаан-Уйгарын нийслэл Урумчи хотод өнөөдөр өглөөний 07.50 цагт халдлага гарсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар “Хоёр автомашин хүнсний зах руу хүчээр дайрч орсныхоо дараа бөмбөг дэлбэлээд зугтаасан. Цагдаагийнхан гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжиж, Урумчи хотыг армийн цэргүүд бүсэлж эхэлсэн” гэжээ.
5
Харин орон нутгийн гэрчүүдийн мэдээлснээр зах дээр олон удаа дэлбэрэлт болох чимээ гарсан гэнэ. Халдлагын улмаас амь үрэгдэж, гэмтэж бэртсэн хүний тоог мэдээлээгүй байна. “CNN” агентлагийн сурвалжлах баг “Дэлбэрэлтийн улмаас 2-3 хүн амиа алдаж 10 гаруй хүн гэмтсэн” гэж мэдээлжээ.
6
Энэ сарын эхээр Урумчи хотын төмөр замын буудлын гарах хаалганы дэргэд тэсрэх бөмбөг дэлбэрснээс гурван хүн амь үрэгдэж, 79 хүн гэмтэж гэмтсэн билээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ