Орчлон сургуулийн урд талын замын II эгнээг түр хаана

img

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх Бээжингийн гудамжны замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн.

Энэхүү ажлын хүрээнд Орчлон сургуулийн урд зам буюу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөний орчмын 200 метр замын зорчих хэсгийн 2 дугаар эгнээг энэ сарын 23-ны 23:00 цагаас эхлэн нэг сарын хугацаатай хааж шинээр барих гүүрийн далангийн тулц, ханын ажлыг гүйцэтгэхээр болжээ. Энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 1 дүгээр эгнээгээр хэвийн зорчуулах юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ