“USA Eagles” маргааш ирнэ

img

“SBL Хасын хүлгүүд” баг ойн баяраа тохиолдуулан АНУ-ын NCAA-гийн нэгдүгээр дивизионы тоглогчдоос бүрдсэн “USA Eagles” багийнхантай нөхөрсөг тоглолт хийхээр эх орондоо урьсан билээ.

.

Тэгвэл “USA Eagles” багийн ерөнхий менежер Люк Сайммонс, ерөнхий дасгалжуулагч Жон Яакус, туслах дасгалжуулагч Жо Маззулла, Зек Малотр нар багийн 10 тоглогчийн хамт маргааш манай улсад буух нь.

.

Хоёр багийн нөхөрсөг тоглолт энэ сарын 25-нд буюу ирэх ням гарагт Спортын төв ордонд болох аж. Түүнчлэн “Америкийн бүргэдүүд”, “Хасын хүлгүүд"-ээс гадна  манай улсын Үндэсний шигшээ багийнхантай тоглох юм байна.

.

Монголын сагсан бөмбөгийн лигийн дөрвөн удаагийн аварга “SBL Хасын хүлгүүд” клубийн 10 жилийн ой энэ онд тохиож буй юм.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kazak:
gadaadiinhan ineed hurch baigaa
2014-05-22
hunnu:
yoyo,sportyn tuv ordon gesen yambii yumand hiih yum...
2014-05-22