"CAR ART 2014" тун удахгүй
Их хотын хамгийн ихээр хүсэн хүлээсэн зуны хамгийн сүпер автошоу энэ сарын 24-нд Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд болох гэж байна. Энэхүү шоу арга хэмжээ нь CAR ART 2014 summer super show – нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа аж. CAR ART – air brush – буюу машин дээр уран зураг зурдаг залуус энэ шоуг санаачилжээ. Тэд шоунд ирсэн хүмүүсийн нүдэн дээр автомашин дээр зураг зурж өөрийн авьяас билгээ гайхуулахаас гадна хүссэн хүмүүс тэдэнд хандаж машинаа гоёх боломжтой юм байна.
.
Уг шоу арга хэмжээний үеэр өндөр бооцоо шагналтай дрифт тэмцээн явагдах юм байна.
:
Түргэн хоол бусад залуусыг үдшийг сайхан өнгөрүүлэхэд хэрэгтэй бүх зүйлс энд байхыг дуулгаж байна. Шоуны өмнө сонирхол нэгт залуус нэгдэж, том парадыг хийж хотоо тойрох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ