Нийслэлийн иргэдэд хямдарсан бараагаар үйлчлэхээр төлөвлөжээ

img

Нийслэл хотод амьдарч буй амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой иргэдэд зориулан зах зээлийн үнээс доогуур үнэтэй буюу хямдарсан барааны дэлгүүр нээхээр төлөвлөсөн байна.

.

Дүүргийн Засаг дарга нарт зориулсан сургалт өчигдөр /V.21/ болсон. Уг сургалтад оролцсон Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал энэ тухай ярьсан байна. Энэ нь нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудын нэг аж.

.

Мөн дүүргийн Засаг дарга нарт нийслэлийн ойн хүрээнд хорооныхоо гудамж, зам талбайг засах, мод тарьж цэцэрлэгжүүлэлт хийх зэрэг иргэдийн амьдралд нэмэр болохуйц, хэрэгтэй зүйлийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөрөө шийдвэрлэн хийх саналыг тавьсан байна.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лийр:
ядарсан ард түмнээ хордуулж алах нь дээ
2014-05-22
зочин:
зардлыг нь нөгөө гараараа ард түмнээс авна
2014-05-22
зочин:
хугацаа дууссан хятадын хог чихэх нь ээ.
2014-05-22
kkkkkkkkkkkkkk:
eruu tsagaan hulgana jilee
2014-05-22