Төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Энэ удаагийн төсвийн тодотголыг УИХ дахь МАН-ын бүлэг буцаах байр суурьтай байв. Учир нь Засгийн газар ирэх сард дахин Төсвийн тодотгол өргөн барина. Тиймээс төсвийн тодотголыг нэг мөр оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Харин эрх баригчдын хувьд энэ удаад цаг алдахгүй төсөвт өөрчлөлт хийхгүй бол барилгын ажил саатна гэсэн байр суурьтай байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мөн зарим арга төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэхээр байгаа бол уг төслийг боловсруулан оруулж ирсэн Засгийн газарт нь буцаах хэрэгтэй гэсэн саналтай байлаа. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар, төсвийн тодотголд тусгагдсан 160 обьектоос 10 гаруй обьектынх нь тухай жилийн санхүүжилтийг тодотголд тусгаад төсөвт өртгийг нь орхигдуулсан байсан аж. Энэ алдааг засахдаа аудитын дүгнэлтийг үндэслэсэн гэдгийг хэлсэн юм.
6
Ийнхүү санал хураалт эхэлсэн ч төсөвт өртөг нь нэмэгдсэн эмнэлгийн барилгын асуудлыг Эрүүл мэндийн сайдаас, Аудитын газраас тодруулах шаардлагатай гэж гишүүд үзсэн юм. Ингээд өмнөх хуралдааныг завсарлуулан үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ