Ам.долларыг 1826.50 төгрөгөөр худалдлаа
Арилжааны банкуудын саналын дагуу Монголбанк өнөөдөр гадаад валют худалдлаа. Энэ өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 17.7 сая ам.долларыг 1826.50 төгрөгийн хаалтын ханшаар худалджээ. Харин 38.5 сая юанийг 293.10 төгрөгийн хаалтын ханшаар худалдсан байна.
6
Гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 40.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, мөн 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн аж. Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад цэврээр 15.0 сая ам.доллар нийлүүлжээ.
5
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ