Төсөвт өртөг нэмэгдүүлэх саналуудыг татав
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар энэ оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Үдээс хойшх хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцох байсан боловч хараахан хуралдаан ирж амжаагүй байна. Ажлын хэсгийн ахлагч Б.Болор төсвийн тодотголд туссан зарим саналыг татан авч байгаагаа мэдэгдлээ. Дээрх саналууд ажлын хэсгээс оруулж ирсэн төсөвт өртөг нэмэгдүүлэх тухай санал байсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ