107 шүүгч онлайн сургалтад хамрагдаж байна
Манай улсын 107 шүүгч АНУ-ын Тэмплийн их сургуулийн хуулийн профессор Харвел Веллсийн "Компанийн хувьцаа эзэмшигчийн эрх" сэдэвт онлайн сургалтад хамрагдаж байна. Энэ нь шүүхийн сургалтад нэвтрүүлсэн онлайн, зайн сургалтын тоног төхөөрөмжийг ашиглан тив алгасан явуулж байгаа анхны сургалт болж байгаа юм.
.
Сургалтын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Зүүн Азийн бүсийг хариуцсан төслийн менежер Маргарита Милих нар оролцжээ.
:
Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа.
.
Төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагааны хүрээнд иргэн, захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон сум, сум дундын шүүгчдэд даатгалын эрх зүй, өрсөлдөөний эрх зүй, дампуурлын эрх зүй, хувьцаа эзэмшигчийн эрх, зээлдүүлэгчийн эрх гэсэн үндсэн таван сэдвээр сургалт зохион явуулна. Сургалт ирэх зургадугаар сарын 17-ныг дуустал үргэлжлэх юм байна.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ