Л.Энх-Амгалан: Засгийн газрын буруугаас зарим объектууд баригдахгүй болсон нь харамсалтай

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Ажлын хэсгээс төсөвт өртөг нэмэгдүүлэх 11 санал оруулахаар зарчмын зөрүүтэй санал оруулсан  байлаа. Гэвч үүнийг сөрөг хүчин урсгал зардлаа танана гэж яриад эргээд нэмэгдүүлж болохгүй гэдэг эсэргүүцэлтэй тулсан юм.  Тиймээс ажлын хэсэг төсөвт өртөг нэмэгдүүлэх саналаа татлаа. Ажлын хэсгийнхэн саналаа татаж авсны дараагаар гишүүд байр сууриа хэллээ.

:

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

- Аймгуудаас сонгогдож ирсэн гишүүдийн гомдож байгааг ойлгож байна. Одоо татаж авсан объектууд дээр аудитын дүгнэлтийг үндэслээд бүх объектуудыг оруулж ирэх хэрэгтэй.

.

БХБ-ын сайд Ц.Баярсайхан:

-Төсөвт өртгийн үнэ өслөө гэж байна. Үнэ цаашдаа ч өснө. Он дамжиж байгаа арга хэмжээнүүд 2006-2007 оны арга хэмжээ дөрөв, 2012 оны хүртэлх нь 40 хувийг эзэлж байгаа. Энэ нь зураг төсөвгүйгээр оруулчихдаг. Тиймээс үүнийг гүйцээх хэрэгтэй. Би ажлын хэсгийг үүн дээр ойлголцсон гэж бодсон. Тендэрийн хуулиас шалтгаалсан зүйл байна. Нэг маргаан гарвал ес сарын хугацаанд маргаан шийдвэрлэгддэг. Энэ нь он дамжаад явахад хүрч байгаа юм.  Цаашдаа тогтсон журамтай байх хэрэгтэй.

:

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Эмнэлгийн барилгууд хасагдаж байгаад харамсаж байна. Үл ойлголцол нь ЭЗХЯ-наас хийсэн жишиг зурагнаас хамаараад байна. Засгийн газрын буруутай ажиллагаанаас хамаараад зарим объектууд баригдахгүй болсон нь харамсалтай. Одоо 13 объект царцаад үлдэх нь. Энэ объектуудын заримынх нь ажил эхэлчихсэн байгаа. Аудитын газар улсын төсөв, барилга барих асуудлыг шийддэг болоод байна. Төсвийн тодотгол өргөн барьсан Засгийн газар тайлбараа зөв хиймээр байна шүү.

.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Энэ төсвийн тодотголоо татаж аваад, шинэчлэн оруулж ирсэн нь зөв байх. Нэг аймгийн сумын, багийн соёлын төвийн үнэлгээ өөр өөр байна шүү. Сумынх нь 863 сая төгрөг, багийн соёлын төв нэг тэрбум төгрөгтэй байж болохгүй. Танил талтай гишүүдийн тойрогт объектууд нь баригдаад, зарим нь хойшилж болохгүй.

.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-УИХ дээр оруулж ирээд ярьж байгаад цөөхөн хүн барилгын үнэ нэмдэг зүйл хийгдээд байна. Ажлын шаардлага хэлэхээр сөрөг хүчин рүү дайрдгаа боль. Дутагдал байгаа бол төсөв зохиож чадахгүй байгаа Засгийн газартайгаа ярь. Энэ жилийн төсвийн асуудал Засгийн газраас болсон. "Дааганаас унадаггүй, даравгараасаа унадаг" гэдэг.  Төсөвчин авлигачид гэж баахан дайрчихаад, авлигажсан төсөв орууллаа гээд будилуулсан.  Одоо Аудитын газар төсөв зохиодог, баригдах оныг нь зохиодог газар боллоо. Аудитын газар дүгнэлт л гаргадаг байгууллага. Засгийн газраар оруулж ирснээр нь төсвийг батлах ёстой. Объектын  үнэ үндэслэлгүйгээр нэмээд байгаагийн далд өөр санаа байгаа шүү. Хоёр давхар соёлын төв 600 сая төгрөгийн төсөвтэй байснаа яагаад нэг тэрбум 600 сая төгрөгийн төсөвтэй болчихдог юм. Засгийн газар өөрсдөөсөө болдог. Засгийн газрын тархинаасаа түрүүлж ам нь  ярьдаг шүү. Та нарын аманд скоч наалтай биш.

:

Гишүүд ийн байр сууриа хэлсний дараагаар төсвийн тодотгол дахь  зарчмын зөрүүтэй саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

:

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

19001973:
жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах ***-аас лавлаарай
2014-05-23
19001973:
жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах ***-аас лавлаарай
2014-05-23
19001973:
жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...авто тээвэр,аялал жуучлалын төлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-05-23
19001973:
жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...авто тээвэр,аялал жуучлалын төлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-05-23
19001973:
жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу.хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол...авто тээвэр,аялал жуучлалын төлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-05-23
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 3jil.baga nasnii huuhedtei aild:salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi bariuliig 15000tog-r hiij bna.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-05-22