“Бид гэр бүлдээ хайртай” өдөрлөг боллоо

img

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдний урлаг соёл, гоо зүйн мэдрэмжийг нэмэгдүүлэх хүүхэд гэр бүлийн хөгжил оролцоог нэмэгдүүлэх зорилгоор AIFO Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Бид гэр бүлдээ хайртай” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.

б

Энэхүү арга хэмжээнд хамгаалал шаардлагатай байгаа хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох v1.1 программд бүртгэлтэй болон тусгай хэрэгцээт боловсрол олгодог сургуульд суралцдаг хүүхэд багачууд, тэдний гэр бүлийн гишүүд хамрагдлаа. Энэ үеэр тусгай хэрэгцээт хүүхэд багачуудын дунд зохион байгуулсан “Миний гэр бүл” сэдэвт гар зургийн уралдаан, шүлгийн уралдаан, баримлын шавраар урласан гар урлалын бүтээлийн уралдаан болов. Мөн хүүхдүүд “Аз жаргалтай гэр” бүл илтгэл тавив. Өдөрлөгийн төгсөлд “Чоно ба долоон ишиг” хүүхдийн жүжиг үзэж сонирхов. Өдөрлөгт 200 гаруй хүүхэд, эцэг эхчүүдийн хамт оролцсон бөгөөд хүүхэд бүр гарын бэлэг авсан юм.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
их саихан мэдээ баина...
2014-05-22