Хилээр мансууруулах бодис байж болзошгүй зүйл нэвтрүүлэхийг завджээ
Энэ сарын 20-ны өдөр Гашуун сухайтын хилийн боомтоор улсын хилээр орох чиглэлд Монгол Улсын иргэн Ц нь 2 кг орчим жинтэй, мансууруулах бодис байж болзошгүй нунтаг цагаан зүйлийг нэвтрүүлэхийг завдсан байна.
б
Түүний зорчиж явсан 2783 ӨМА улсын дугаартай фургон автомашинд гаалийн улсын байцаагчид, хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой ашиглан шалгалт хийхэд уг зөрчил илэрчээ.
б
Иргэн Ц-ийн машины эд ангид нууж, улсын хилээр нэвтрүүлэхээр завдсан зүйлийг “мими” гэх мансууруулах төрлийн бодис байж болзошгүй гэж үзэж буй аж. Энэ хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ