Автобусны зарим зогсоолын байршилыг өөрчилжээ

img

Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны зарим зогсоолыг өөрчилж, шилжүүлэн, шинэчлэн байгуулжээ.

.

Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний замаар баруунаас зүүн чиглэлд зорчих автобус зогсдог  Улаанбаатар их дэлгүүр болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн зогсоолыг нэгтгэн  Улсын их дэлгүүрийн  баруун урд талд автобусны буудалтай болгожээ. Мөн “Хүч” бөөний төвийн урд талын зогсоол буюу Хөдөө аж ахуйн яамны хойд талын автобусны буудлыг шилжүүлэн хуучнаар Хөдөлмөрийн яамны урд талд аваачсан аж.

.

Баруун дөрвөн замын автобусны зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун чиглэлдээ тууш үйлчилдэг чиглэлүүдийг шинэчилжээ. Ингэснээр баруун дөрвөн замаар III, IV хороолол руу Амарсанаагийн гудамжаар эргэдэг чиглэлүүд “Рамада” зочид буудлын баруун талд шинээр хийсэн автобусны зогсоолд зогсож иргэдэд үйлчлэхээр болсон байна.

.

Дээрх өөрчлөлт нь энэ сарын 24 буюу ирэх бямба гаригаас хэрэгжиж эхлэх аж.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ одоо юу болоод байнаа. нийслэлийн өчнөөн олон автобусны зогсоолоос хоёрыг л өөрчилж нэг болгосноор төв замын түгжрэл арилах юм уу? үгүй гэдэг нь ойлгомжтой. энд зүгээр л улаанбаатар их дэлгүүрийн автобусны зогсоолыг өөрчилж одоо байгаа газрыг нь уг дэлгүүрийн машины зогсоол болгох гэсэн санаа байна уу. тэгэж шогтов оо. уг нь түшиг компани хангалттай том газар авсан боловч хүн ордоггүй данхайсан том байшин барьснаас биш машины зогсоол энэ тэрээ даан ч бодоогүй, дээр нь нэмээд зүүн талынхаа явган хүний замыг буулгуулж "эрхлээд" машины зогсоол болгосон. сургуулийн хүүхдүүд явахад их хэцүү юм билээ. осол ч гарсан байх. одоо хойд талд нь үлдсэн явган хүний замыг буулгавал хүүхдүүд байтугай томчууд явахад бүр л аюултай болно. энэ компани одоо хотын захиргааг удирддаг юм уу
2014-05-23