Их хэмжээний эм авч явсан иргэнийг саатуулжээ
Гаалийн байгууллагаас эрсдэлийн судалгаанд үндэслэсэн гаалийн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулдаг. Өнгөрөгч сарын 27-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор зорчсон Монгол Улсын иргэн С гар тээшиндээ их хэмжээний эм, эмийн зүйл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.
:
Энэ зөрчил нь ОХУ- аас зорчин явсан зорчигчдийн гар тээшинд шалгналт хийх үеэр илэрчээ. Тус хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байна.
:
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ