1000 шатарчин баярлана

img

Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбоо, "Даньдай" сан хамтран “1000 шатарчны баяр” үйл ажиллагааг ирэх бямба гараг буюу энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна.

б

Өсвөрийн 1000 шатарчин нэгэн дор цуглаж оюуны бяр, ухааны цэцээ сорьж нэгэн өдөр өрсөлдөх юм байна. Шатарчдын баяр 11:00 цагт МҮЭСТО-нд эхэлнэ. Эхний тэмцээн 6 хүртэлх насны шатарчдын нэг ба хоёр нүүдлийн мад бодох уралдаан байх нь.

б

Үүний дараа 8-10 насныхны дунд 2-3 нүүдлийн мад, эцэг эхчүүд, сонирхогчдын дунд шатартай холбоотой үгийн сүлжээ бөглөх зэрэг тэмцээнээр үйл ажиллагаа үргэлжилнэ. Сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Г.Мөнхбаяр, мөнгөн медальт Ү.Агьбилэг, хүрэл медальт Ү.Үүрийнтуяа нарын өсвөрийн шатарчид баярт оролцогчидтой  зэрэг тоглолт хийх гэх мэт сонирхолтой тэмцээн, уралдаан өрнөх юм байна.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ