Хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 9.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийг шийдэх юм. Үүнээс гадна нэгдсэн чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргах юм.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ