Өнөөдөр морь өдөр

img

Аргын тооллын 2014.5.23, баасан гараг, билгийн тооллын 24, хаврын адаг шар луу сарын шувуун хошуут одтой хөх морь өдөр. Өдрийн наран 05 цаг 22 минутад ургаж, 20 цаг 38 минутад шингэнэ.

f

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн.

f

Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэн улцайна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ