Өнөөдөр болох үйл явдлын тойм
Багахангай дүүрэгт
fg
09:00 цагт Нийслэл дүүргийн ИТХ-ын дарга нарын ээлжит уулзалт зөвлөгөөн болно. Уулзалтаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журам”-ын талаар мэдээлэл солилцоно. /Сэтгүүлчдэд зориулсан унаа Хангарди ордны үүднээс 09:00 цагт хөдөлнө. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218 3250144/
df
Тусгаар тогтнолын талбайд
df
10:00 цагт “Өмгөөлөгч-Иргэн таны төлөө” өдөрлөг эхэлнэ. Энэ үеэр өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, хууль эрх зүйн туслалцаа үзүүлнэ.
df
Хангарди ордны 14 давхарт
df
10:00 цагт Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураалтыг иргэдэд хүндрэлгүй, нэг цонхоор , онлайнаар зохион байгуулдаг болохоор Нийслэлийн мэдээллийн технологийн газраас шинэ систем боловсрууллаа. Дундын мэдээллийн санг удирдах шинэ системийн нээлт болно.
df
Монголын хүүхдийн урлан бүтээх төвд
df
10:00 цагт Монгол Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 8 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Үндэстэний өгүүлэмж” гар бүтээлийн уралдаан нээлтээ хийнэ.
df
Гаалийн Ерөнхий газрын спорт зааланд
df
10:30 цагт Монгол Улсын Прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнуудын дунд уламжлал болон зохиогддог спортын тэмцээний нээлт болно.
df
Хэвлэлийн хүрээлэнд
df
11:00-14:30 цагт Байгаль орчны чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчид та бүхнийг "Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах арга туршлагаас хуваалцах уулзалт, сургалт"-д оролцохыг урьж байна.
df
Жуковын талбайд
df
12:00-14:00 цагт Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ажлын хүрээнд “Баянзүрх баян иргэн-бидний оролцоо-2” сэдэвт жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болно.
df
Сэргээн засал хөгжлийн үндэсний төвд
df
14:00 цагт Тус төвөөс “Мэргэжил бүхэн сайхан” уриан дор зохион байнуулж буй мэргэжил сурталчилах өдөрлөг болно.
df
Стандартчилал, хэмжил зүйн газарт
df
15:00 цагт “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын холбооны төсөл хэрэгжүүлэлтийн талаар, Монгол Улс Европын холбоо хоёрын цаашдын хамтын ажиллагааны талаар шууд телеконференц зохион явуулах гэж байна. Энэ уулзалтанд Монгол Улсын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны, Гадаад харилцааны яамны, Стандартчилал хэмжил зүйн газрын төслийн багийн төлөөлөгчид, Европын холбооны зүгээс СEN / CENELEC Европын холбооны стандартын байгууллалгын дарга нар оролцоно.
df
MN мэдээллийн төвд
df
11:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооноос нийтийн тээврийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа. 12:00 цагт Сагсан бөмбөгийн “Хасын хүлгүүд” клубээс АНУ-ын “Еаgles” багтай хийх тоглолтынхоо талаар мэдээлэл хийнэ.
df
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ