Барьцаалагдсан охидод хоол хүнс явуулахыг хүсэв

img

Нигерийн хэт даврагчид “Боко Харам” бүлэглэлийн удирдагч Абубакар Шекауг хулгайлсан 200 гаруй охидод хувцас болон хоол унд өгөхийг Засгийн газраасаа хүссэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ. Тэрбээр “Охидыг хэлэлцээр болох хүртэл хоол хүнсээр хангахад асуудал үүсээд байна. Хэрвээ Засгийн газар бидний шаардлагыг биелүүлэхгүй бол тэднийг хил давуулж зарах болно. Нэг бол тэдний цогцсыг гэр лүү нь явуулах болно” гэжээ. Абубакар Шекауг үгийнхээ төгсгөлд энэ сарын 20-нд Жосс хотод болсон дараалсан халдлагыг үйлдсэн гэдгээ хүлээсэн байна. Энэхүү халдлагын улмаас 181 хүн амиа алдсан билээ.

6

Засгийн газар “Боко Харам”-ын хүсэлтийг хүлээн авч буйгаа мэдэгдэж хүнс болон эд материал цуглуулж эхэлсэн байна. Тус хэлэлцээр хэзээ болох нь тодорхойгүй байгаа тухай АНУ-ын Цагаан ордноос мэдэгдсэн байна. Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын холбооны мөрдөх товчооны 80 гаруй тусгай ажилтан тус улсын нийслэлд ирсэн аж.

6

“Боко Харам”-ын шаардлагыг хүлээн авч буйгаа мэдэгдсэн Ерөнхийлөгч Гудлак Жонатан “Хэрвээ та нарын гарт охидууд байгаагүй бол хүсэлтийг чинь хэзээ ч хүлээн авахгүй байлаа” хэмээн хэлжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asaa:
odoo ingeed l bairshil ni todorhoi boloh yum bna daa. pechenii boodold gants chip suulgaad l guitsee buuj ugii boloh yum bna. t1 haruud
2014-05-23
kikik:
teneguud odoo amerikuudiin tagnuuliinhnii gart oroh nee
2014-05-23
хоосон ходоодоо гэж:
ингээд ходоодноосоо болоод өөрсдийгөө илчилж сөнөх нь дээ
2014-05-23