“Монгол хүн”-ээ ойлго

img

        

Хүний амь насны баталгаа алдагдаад байгаа талаар ярих цаг болж. Гэхдээ энд бас сүржигнэх хэрэг байна уу. Хутга буу барьсан сүрэг дээрэмчин, уриа лоозон барин жагсаал цуглаан хийгчид гудамжинд гарч хүн буудаж хутгалаад байгаа айдас түгшүүр алга. Өнөөдөр авто осол, архидалт, хятад мотоцикл гээд олон шалтгаанаар хүмүүн хорвоог орхиж буй. Ихэнхдээ өөрсдөөсөө л болж байгаа шүү дээ. Төр яах юм бэ .Энд ямар хамаатай юм бэ. Хүн бүрийг амьд байлгахын төлөө явах уу. Эдийн засаг хүндрээд тийм сэхээ алга. Гэхдээ хийе гэсэн ч хэцүү байна. Байгаа  байдлаа нэг харцгаая.

5

Хүн алчих гээд дүрэмгүй давхиад байдаг микро гэдэг унааг чинь нийтийн тээврээс халаад хасаад өгье гэлээ. Шийдвэр тогтоол гаргалаа. Микронуудын эзэд яав.

“Олонхийн төлөө бидний хоолыг бүү хас, ард түмэн бидэнгүйгээр яах юм бэ. Тэд минь биднээр үйлчлүүлэх дуртай гэж хэл хальтрахгүй ярьж “сигналаа” орилуулаад жагсаад байна. Замаа шинэчлээд явган хүний гарцтай, гэрэл дохиотой хотын жишиг бий болгоё гэлээ. Өргөтгөж засах улаан зам дээр тээглээд байгаа хашаа, газраа чөлөөлөхгүй, зарахгүй гээд хэвтчихсэн хүн байна.

“Боож байна хааж байна, би та нарыг. Яахын та нар...” гээд гэрийнхээ дээвэр дээр гараад суучихсан дугаар хорооны иргэнийг одоо яах болж байна. 0.07 га газар 3 өвлийн шавар сууцныхаа оронд төрөөс нэхэж байгаа мөнгө нь 700- 900 сая төгрөг буюу бараг нэг км зам барих өртөг. Монгол хүн гүрийж байна. “Тэгээд яах юм бэ. Чаддаг юм бол та нар 4 тэрбумын ажлаа зогсоогоод хаяад яв. Би хэлсэн мөнгөө авна... Нийтийн эрх ашиг энэ тэр гэж намайг шахах гээд байна уу. Хөөе та минь ээ. Ардчилсан төр иргэнээ алах нь хараарай авраарай. Дараагийн сонгуулиар харнаа та нарыг, МАН-хаан авраарай ...  Зуун саяыг минь өгөөдөх...”

6

Эрүүл монгол болцгооё. Хамгаалж болох өвчин эндэгдлээс өөрсдийгөө хамгаалцгаая гэлээ.

Хэвлий дэх уургаа хайрла, зөв эрүүл тээ, эрт эмчийн үзлэг хяналтад орно уу...

“Халамжийн мөнгөө авах гэсэн юм эмнэлгийн хуудас хэрэгтэй гэнээ” гээд гарсан 5 долоо хоногтой бүсгүй дахин эмчийнхээ өрөөгөөр шагайсангүй. Гэртээ бүгсээр. Ганц нэг пиво, 100 граммыг шинэ хүнээ төрөхийн төлөө гэж тогтоосоор, гэнэт төрлөө гээд түргэний машин хөлөглөөд Эх нялхас дээр ороод ирж байна. Хайхрамжгүй эхийн орхигдуулсан жирэмсний хяналтад хийх ёстой шинжилгээ оношийг тодруулах ажлыг эмч нар эх барих ажилтайгаа хамт амжуулж өндөр ур чадвартай ажиллах хэрэгтэй болно. “Бидний хүүхдийг яаж ийгээд эсэн мэнд төрүүлэх чинь эмч та нарын ажил, төрийн үүрэг юм чинь яахав. Зүтгэцгээ, харин хүүхэд эндүүлэв ээ та нар. Хоолтой чинь ярина шүү. Зурагт хэвлэлээр нэг бичнэ шүү...”

6

Хорт хавдар үндэсний аюулын хэмжээнд хүрлээ. ЭМЯ-наас “үнэгүй”  оношлогоо үзлэгт хамрагдахыг уриаллаа. Баянхошуунд дэлгүүрийн гадаа нэг нөхөр эмнэлгийн үзлэгийн тамгатай бичиг барьсан холхино.

“Ахаа, эгчээ. Энэ үнэгүй оношлогооны бичгийг 2 мянгаар авчихаач. Хавдрын аймаар үнэтэй шинжилгээг үнэгүй өгнө ш тээ. Манай байгууллага намайг энэ хуудсаар “шагнасан” юм. За тэгвэл мянгаар авчих. Та нар чинь аминдаа хайргүй юм уу. Ийм хямдхан үзлэгийн бичиг авчихгүй...

Төр одоо биднийг энэ хавдраас сэргийлж өвчлүүлэхгүй байх ажлыг хий л дээ. Та нар яах гэж байдаг юм бэ. Би хорт хавдар тусчих гээд байна ш тээ.

6

Хятад мотоцикл баталгаагүй хэврэг болж байна. Амь насанд тань эрсдэлтэй байна. Өөр унаа унахыг зөвлөе. Төр энэ мотоциклийн импортод хяналт тавих шийдвэр гаргалаа.

10 сая төгрөг бэлнээр тоолж манан хөөрөг аваад гэртээ ирж малгай тавьж цайлсан залуу малчин үүнд бухимдаж байна. “Тэр үнэтэй өөр мотоциклийг ямар мөнгөөрөө авах юм бэ. Азгүй нэгэнд нь муу юм таарч нисч үхээ л биз. Төр тийм сүрхий юм бол тэр Хонда мотоциклээ лизингээр бидэнд өгчих л дөө. Тэгвэл яахав болж л байна. Худлаа даа, энэ  хэн  .... /?/ засаг ноёны л шахаа явж байгаа...

6

Архи талх хоёр нэг торонд багтахгүй ээ. Архийг жигшье.

Ядуу ажилгүй бид архи уухаас өөр юу хийх юм. Төр хүүгүй зээл өг л дөө. Би нэг юм хийчихмээр байна. Энэ санаа маань бүтэхгүй, ямар ч орлогогүй болохоор уур хүрээд бухимдаад архи уучихаад байна даа. Хөдөлмөрийн биржид оч оо ...тийшээ явах автобусны мөнгө хэн өгөхийн. Аргаа бараад л сүүлийн мөнгөөрөө архи уугаад л сууж байна. Барилгад туслах ажилчнаар ор оо. Битгий доош нь хийгээд байгаарай. Тэгж боол болохгүй шүү. Тийм хогийн ажлаа муусайн хятадуудаараа хийлгэ. Төр миний төлөө юу ч хийхгүй байна.

6

Төр нээрээ яах ёстой вэ. Монгол хүнээ ойлгох л хэрэгтэй юм уу даа.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hero:
hero бичсэн нь: /180.235.185.12/2014/05/30 19:58:27та доорх линк рүү орж бүртгүүлснээр бүртгэлийн 2$ таны дансанд орох ба цаашид энэхүү сайтад нэвтэрсэн гишүүн бүрийн тоогоор таны дансанд 0.5$ нэмэгдэж орох болно. доод тал нь 30$ болход та мөнгөө авах эрхтэй болно. ингээд л болоо. энэ сайт руу ороод “register now” дарж бүртгүүлнэ. http://cash4visits.com/ref.php?refid=318943
2014-05-30
hero:
та доорх линк рүү орж бүртгүүлснээр бүртгэлийн 2$ таны дансанд орох ба цаашид энэхүү сайтад нэвтэрсэн гишүүн бүрийн тоогоор таны дансанд 0.5$ нэмэгдэж орох болно. доод тал нь 30$ болход та мөнгөө авах эрхтэй болно. ингээд л болоо. энэ сайт руу ороод “register now” дарж бүртгүүлнэ. cash4visits.com/ref.php?refid=318943
2014-05-30
zochin:
zurag ni saihan bnaaaa 70 aad oni mongoliin ulaan baatar saihan bnaaa
2014-05-25
zaaval un*rai heregtei shuu:
атг, цагдаа, прокурор хэрэг яаж шалгадаг вэ гэхээр 1 дэх арга. хүмүүсийн мэдээлэл, энэ нь заавал гомдол гаргаж шалгаж өгөөч гэсэн байх албагүй, хүмүүсийн хов жив, нэгнийгээ худлаа муулсан, яриа сэдвээс ч эхлэж болно 2 дахь арга. гүйцэтгэх ажиллагаа буюу тагнаж чагнасан мэдээлэл дээр үндэслэн шалгадаг ихэнхи тохиолдолд тагнаж чагнасан ажилагаа нь хууль бус, олж авсан мэдээлэл нь шүүхийн шатанд ял өгөхөд хангалттай байдаггүй тул таньж мэддэг, хамт ажилладаг хүмүүсийг нь айлган сүрдүүлэх зорилгоор албан тушаалтнуудын оргон зайлах эсвэл хэрэгт саад учруулж болзошгүй гэдэг тэнэг ямар ч нотолж болохооргүй шалтгаанаар урьдчилан хорьдог. энэ нь 2-12 сар байна. прокурор цагдаагийн мэдлийн хорих хугацаа гэж ойлгож болно. энэ үед хэрэгт сэжиглэгдэж буй хүнийг ганц худаг буюу урьдчилан хорих 461-р ангид хорино. энэ үед л цагдаа прокурор хор хутгаж 2 төрлийн аргаар ялтан болгох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. 1. дэх арга. сэжигтэнг хорих төвд найз нөхөд, ойр дотны хамт ажиллаж байсан хүмүүс жишээ нь туслах, дарга цэрэгтэй нь буюу 3-5 хүн дор хаяж хорино. үүний бүгд биш юмаа гэхэд тал нь гэмгүй хүмүүс байна. тэдгээр хүмүүст нэг л зүйлийг зөвлөнө энэ нь цагдаа прокурорын онилсон хүнийг хэрэгтэн болгож ярихыг ятгана. эхлээд хүмүүс үгүй гэнэ удаан хорих төвд хоол унд муу сэтгэл санааны дарамтан дунд хоригдоод ирэхээр хүн дотны найз хамаатны хүн нь ч байсан түүнийхээ эсрэг худлаа мэдүүлэг өгдөг. ингэж найз нөхдийнх нь амаар, мэдүүлгээр ямар ч хүнийг гэмтэн болгодог. 2 дахь арга. хэвлэл мэдээллээр хийгээгүй ч хэргийг хийсэн болгож ярина. ард түмэн хуурамч мэдээлэл тарааж итгэлийг нь авна. ард түмэн ч ухаан жолоогүй буруу зөвийг нь ойлгоогүй байж авилгач энэ тэр гэж цоллон ялла шоронд хийгээд өг гэнэ. үүнийг хэргийг өндөр авхуулах гэж ярьдаг энэ нь шүүгч нарт буюу хэрэгт орооцолдогсод хэцүү харин цагдаа прокурорт сайн учир нь хэргийг хийгээгүйч хийсэн гэж ард түмэнд ойлгуулсан тул шүүгч ял өгөхгүй байж чаддаггүй хэрэв ял өгөөгүй тохиолдолд цагдаа прокурор шүүгчийг хахуульд автлаа гэж олон нийтэд зарлана энэ тохолдолд шүүгчид хэцүү ард түмэн ч энэ худал хуурмагт нь итгэнэ. найзууд нь эсвэл хамт ажиллаж байсан хүмүүс хичнээн энэ хүн хэрэг хийгээгүй дарамтан дор байхдаа худал мэдээлэл өгсөн гэж үнэнгээ шүүх дээр хэлэх боловч шүүгч үүнийг үл харгалзан авч үзнэ. учир нь прокурор цагдаагийн дарамт худал гүтгэлэгээс болж шударга шүүгч болох гэж гэмгүй хүмүүст хомроголон ял өгдөг. үгүй бол цагдаа, прокурор шүүгчийг авилгач гэж зарлана. өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй томоохон хэргүүдийн тал нь зохион байгуулалтай хэлмэгдүүлэлт. хамгийн харамсалтай нь энэ бүхний завсар маш олон дунд түвшний ямар ч буруугүй залуухан мэргэжилтэн дунд түвшний дарга нар маш их ял авч байна. нэг хэрэг шийдэх гэж 5-10 хүнд ял өгч байна. тэдээр хүмүүсийн талаас илүү нь хэлмэгдэж буй. энэ бүхнийг яагаад атг, умбг, прокурор хийгээд байна вэ? мэдээж дарамталж мөнгө авах, объёкт эд хөрөнгийг нь салгах, лиценз тусгай зөвшөөрлийг нь хурааж өөр хүнд өгөх. мөн албан тушаал нэмэх том хэрэг илрүүлсэн болох улс төрийн томоохон албан тушаалтнуудыг захиалгыг гүйцэтгэх, том нөлөө бүхй хурандаа генералнарынхаа тушаалыг биелүүлх гэсэн олон шалтгаан буй. атг -ийн болон цагдаа прокурор нь шүүх засаглалд хэвлэл мэдээллээр дамжуулан шууд болон шууд бусаар маш их нөлөөлж байна. шүүх засагал биеэ даасан энэрэнгүй шудрага бодлого хэрэгжүүлж чадахгүй байна. ард түмэн хуучин нахяамны хэлмэгдүүлэлтийн аргыг 100% хэрэгжүүлж буй атг умбг-ынханы худал пр -т маш их автаж байна. энэ бүхний эсрэг тэмцэж буй хүн болгоныг авилгач гэмт хэрэгтэн гэж ард түмэнд ойлгуулж байна, тэр битгий хэл үүний эсрэг тэмцэж буй тэмүүжин сайдыг авч хаяна гэж дарамталж байна. түүнийг хар тамхичин, *тай нөхцөгч болголоо. монголын атг, цагдаа прокурор хууль зүйн сайдаа ингэж дарамталж байгаа юм чинь жирийн бизнэсмэн, дарга, иргэнийг бол яаж дарамталж харгислаж байгаа нь ойлгомжтой. ард түмэн минь ухаантай нүдээ нээж юмны далд талыг харж ойлгомоор байна. цагдаа, атг, прокуор 1937 оны ногоон малгайтнууд, 1941 оны хитлерийн сс-ийн өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлтийг аль хэдийн эхлүүлээд байна. хитлерийн үед бурууг хэлж ярьж байсан бүх хүмүүс еврэй гомо болж хэлмэгдэж байлаа, 1937 оны үед монголын төр, нахяөмны талаар бурууг тод ярьсан чойном гуйгаас авхуулаад хүмүүс төрийн эсэргүү болж байлаа өнөөдөр цагдаа, прокурор, атг -г эсэргүүцэж ярьж хэлсэн хүн болгон авилгач, албан тушаалын хэрэгтэн болж байна. хэлмэгдүүлэлт монголд өргөн хүрээтэй эхлээд удаж байна, үүнийг яаж зогсоох вэ? энэ нийтлэлийг цааш нь дамжуулж ард түмэнд зөв ойлголт өгөөч хүмүүсээ.
2014-05-25
zochin:
unen bichsen bn ardchilal gedgiig duraaraa durgij dund chomgooroo naadna geed oilgochihson humuujil soyl bolovsroliin dutagdaltai eetgeeduud baidal iimerhuu bn heleed ch oilgohgui heder ydar hiij solongos kinonii har yar geed hereldeed baidgiig duuraisan aimaar humuujilgui humuus ih baina yamaar ym be dee
2014-05-25
зочин :
сүүлийн хорь гаруй жил хүнээ хөдөлмөрт сургаагүйн гайг өнөөдөр амсаж байгаа хэрэг биш үү.биднийг багад мал маллуулж , тоосго цохиулж , ус зөөлгөж , түлээ хөрөөдүүлж , хагалуулж юм юмыг л хийлгэдэг байлаа.өнөөдөр хотод ч хөдөөд ч ялгаагүй хүний эрх гэдэг сайхан үгээр халхавч хийж залхуучуудыг л үйлдвэрлэж байна шүү..60-аад оны үед хятадын удирдагч хотынхныгоо хөдөө хөөж гаргаж яаж хөдөлмөрлүүлж байсныг ахмад үеийнхэн мэднэ дээ.тэр л дутаад байгаа юм биш биз дээ.
2014-05-23
bi gundsan mongol hu:
yyyyyyyyyaaaaaaaaaaaaaaayyyyy sotsializmiin ue maani odogdcihloo, yamar saihan taivan agalan bsiin bdee, hun bur ajiltai, tsalintai, ur shirgui, uvchin zovlongui amar amgalan baijee, niigem ni huniihee tuluu bj chaddag bsiim, odoo ardchilal neriin dor uls ornoo hdaldahaas butahgui, hunii ami nas yalaaniih shig hereg tuveg deed tsegtee tulsan, changahan duugarval shorond hiichihne, zamaar yavbal mashin dairna, hajuugaar ni yavbal togoi deerees tumur baishin nurna, amid yavah batalgaagui zuvhn unuudruuruu l ami zogootsgooj bn, zarim ni maliin hooson shulsan yasan deer alaltsana, bur zarim ni hyatadiin spirted ouyn uhaanaa horduulj tal tarhitai bolj dee, hen uud ni tatah ve, hend itgej naidah ve, bid yaj amar taivan amidrah ve, bid chini erunhiilugchtei ezentei tusgaar togtnoson us bizdee, garts baij l taaraa shde, ganshhan setgel, hun chanar l dutaad bn daa
2014-05-23
гоё зураг:
социализмийн үеийн авилгагагүй айдасгүй хошгируулалтгүй сайхан зураг тавьж.
2014-05-23
уул уурхай:
уул уурхай, оюу толгой, таван толгой, арева зайл гэнэ. гэтэл уул уурхайн салбар нь экспортын 80%-ийг дангаараа үүрч, улсад төсвийн орлого бүрдүүлэлтийг нь чирж явна. тэдний авч ирсэн мөнгөөр зам, барилга баригдаж, шууд хэлбэрээр 100,000 хүн, шууд бус хэлбэрээр 500,000 хүн тэжээгдэж байна. уул уурхайг үзэн ядсаны дүнд сүүлийн 5 жил хангалттай уналаа, үр дүнд нь түүнийг дагаж амьдардаг 2000 компани сүйрлын ирмэгт тулав, өчигдөр изнес дампуурлаа, бусад нь өнөө маргаашаа дөнгөн данган аргацгааж явж байна. монголчууд өөрсдөө л эдийн засгаа алж байгаагаас биш нүүрсний үнэ, зэсийн үнэ 5 жилийн өмнө хэвийн үе рүүгээ орж байгаа юм шүү дээ, энэ үнэ дээр дэлхийн бусад тоглогчидтой өрсөлдөх боломж байсан ч баттулга нь нарийн царигтай төмөр замаар хятадын танк ороод ирнэ гэж тэнэгтсээр байгаад 4 жил бариулаагүй, тээврийн зардал нь нийт зардлын 40%-тай нь тэнцэж байна, бид хурдлах хэрэгтэй байнаа гэж энэ энержи ресурс, мак, таван толгойнхон 4 жил орилов, хэн ч сонсоогүй. буруутныг гаднаас биш өөрсдөөсөө хайж, хүнээс ажил, мөнгө гуйхгүй амьдрья гэвэл бид чадна ш дээ
2014-05-23
zochin:
harin tegeed bagaas ni humuujil olgohgui bol nemergui. gudamjind ezgui heer gantsaaraa yavj baigaa yum shig yavna, hunii biyend hamaagui hurne, uuriig ni shuumjleheer uridaas hereldene , naad zahin yum medehgui baij uuriigee ih yumand bodno, gudamjind yavahdaa huniig huvtsig buduuleg gegch ni harna... yer ni toochiod baival uchnuun yum bainaa. etseg eh ni humuujuulj chadadgui bol tsetserleg surguuliar yadaj zaah heregtei bainadaa
2014-05-23
zolo:
unen bna .mongolchuud bid hunee bolovsruulah heregtei
2014-05-23