Монгол төрийн бахархалт шувуу зүй бусаар хорогдож байна
Баянхонгор аймгийн төв, Галуут, Баян-Овоо сумдад холбосон өндөр хүчдлийн шугамын дагуу үхсэн шонхор, хон хэрээ, сар, бүргэд, тас зэрэг 300 гаруй шувууг цуглуулж сумаас зохион байгуулж устгасан байна. Дээрх шувуудын 70 хувь нь шонхор шувуу байсан бөгөөд дэлхийд нэн ховор зүйлд тооцогдох Шонхор шувуу ийнхүү үхэж байгааг шувуу судлаач онцолсон байна.
6
Шонхор шувууг Монголын үндэсний бахархалт шувуугаар баталсан. Ингэснээр манай улс үндэсний шувуутай болсон дэлхийн 88 дахь орон болсон юм. Манай улс энэ онд гадаадад 150 идлэг шонхор шувуу гаргахаас өнөөдрийн байдлаар ихэнхийг нь гаргачихаад байгаа тухай цахим ертөнцөд тэмдэглэсэн байна. Манай улс 2000-2010 онд 2700 гаруй идлэг шонхор гаргасан байдаг байна. Сүүлийн таван жилийн байдлаар гадаадад идлэг шонхор шувуу гаргасны төлбөр, хураамжийн орлогоос төсөвт 11 сая гаруй ам.доллар оржээ. Идлэг шонхор манай улсад хэвийн тархалттай шувууны нэг бөгөөд 2010 онд хийсэн судалгаагаар 6800 толгой байгаа гэсэн тоо гарчээ.
5
Монгол төрийн бахархал болгон зарласан ёслолын ажиллагаанаас хойш Шонхор шувууны дүрийг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлгэдэл болгох, шонхор шувууг зүй бусын хорогдол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэхийг нийт иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид уриалсан аж. Үүний дагуу Баянхонгор аймгийн удирдлагууд энэхүү Шонхор шувууны зүй бус хорогдолд даруй арга хэмжээ авч мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ