Цэргүүд 500 гаруй иргэнийг баривчилжээ

img

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Тайландын арми нийслэл Бангкок хотноо онц байдал тогтоож олон нийтийн газруудаар байршиж эхэлсэн юм. “CNN” агентлагийн мэдээлсэнээр “Бангкок бүхэлдээ цэрэгжсэн Хойд Солонгостой адилхан харагдаж, иргэний эрхийг ноцтой зөрчиж байна” гэжээ. Тус улсын “www.bangkokpost.com” “Армийн цэргүүд сэжигтэй гэж үзсэн 500 гаруй иргэнийг баривчилж, нийгмээс тусгаарласан. Тэднийг үүргээ гүйцэтгэж буй цэргүүдийн биед халдахыг оролдсон учир баривчилсан гэж тайлбар хийсэн” гэж мэдээлсэн байна.

.

Арми онц байдал тогтоосныг цуцлахыг эзэн хаанаасаа хүссэн 200 гаруй иргэн Бангкок хотын төв гудамжуудад “Шоронжсон улс болмооргүй байна” гэх лоозон барьцгааж жагссан байна. “ВВС” агентлаг “Эзэн хаандаа шаардлага хүргүүлсэн иргэдийг армийн цэргүүд 20 минутын дотор тарааж, жагсаал зохион байгуулсан хэргээр хоёр иргэнийг баривчилсан” гэж мэдээлжээ.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ