Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурсан гэнэ
Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, барааны үнийг харьцуулан гаргажээ. Энэ сарын 21-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ дөрөвдүгээр сарын дундаж үнээс 1.0 хувиар өсчээ. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буурсан гэсэн статистик гаргажээ.
а
Энэ сарын 21-ний байдлаар үхрийн ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.0 хувь, ямааны мах 2.3 хувь, үхрийн цул мах 1.9 хувь, адууны мах 1.7 хувиар өссөн бол хонины ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх долоо хоногийнхоос хонины ястай махны үнэ 4.0 хувь, адууны махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай болон цул махны үнэ тус бүр 0.3 хувиар буурсан бол ямааны махны үнэ өөрчлөгдөөгүй аж.
а
Харин гурилын үнэ бүх төрөлдөө өссөн үзүүлэлттэй гарчээ. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Луувангийн үнэ 8.6 хувь, байцааны үнэ 3.8 хувь, манжингийн үнэ 0.9 хувь, төмсний үнэ 0.5 хувиар өсч, сонгины үнэ хэвийн байгаа аж.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ