Армийхан төрийн эрхийг авав
Тайландын арми тавдугаар сарын 22-ны 22.00 цагаас эхлэн төрийн эргэлт хийж, хөл хорио тогтоож буйгаа албан ёсоор зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Энэ тухай тус улсын Зэвсэгт хүчний тэргүүн, генерал Прают Чан Оча үндэсний “Apple” телевизээр мэдэгдэл хийж, цэргийнхэн төрийн эрхийг авсан талаар мэдээллээ. Тэрбээр “Улс даяар дэг журам тогтоож, шаардлагатай улс төрийн өөрчлөлтийг хийнэ. Үүнийг Энхийн үндэсний хороо хариуцаж гүйцэтгэх болно” гэжээ.
6
Ингэснээр Тайландад орон даяар 22.00 цагаас 05.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, улс төрийн цуглаан зохион байгуулахыг хориглолоо. Армийнхан бүх радио, телевиз, кабелийн болон хиймэл дагуулын станциудын нэвтрүүлгийг зогсоож, зөвхөн цэрэг, армийн шинж чанартай нэвтрүүлэг цацах тухай мэдэгдлийг гаргасан байна.
6
Тайландын улс төрийн намуудын тэргүүнүүд хуралдаж байсан Бангкокийн үндэсний клубыг армийн цэргүүд бүсэлжээ. Хуралдаанд оролцож байсан генерал Прают Чан Оча “Зөвшилцөлд хүрээгүй тул төрийн эргэлт хийлээ” гэж мэдэгджээ.
Түүнчлэн эсэргүүцэл зарласан иргэдийг тараах даалгаврыг цэргүүдэд өгчээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ